Хайх

Хунтайж Харри ба Меган Маркл нар хүүтэй боллоо

Хунтайж Харри ба Меган Маркл нар хүүтэй боллоо

Тэд хатан хааны гэр бүлийн уламжлалыг эвдэж байна

Text: Бюро 24/7


Өчигдөр хунтайж Харри ба түүний гэргий Меган Маркл нар анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэд 3,26 кг жинтэй, эрүүл саруул хүүтэй болсныг Сассексын гүн болон гүнгийн авхай нарын албан ёсны Instagram хуудас мэдэгдсэн юм. Түүнчлэн энэхүү чухал мэдээг хуваалцахаар хунтайж Харри өөрийн биеэр сэтгүүлчдийн өмнө гарсан бөгөөд хязгааргүй их баярлаж байгаагаа мэдэгдэн "Ээж ба хүүхдийн биеийн байдал сайн байгаа" хэмээн хэлжээ. Мөн хунтайж тун удахгүй хүүгийнхээ нэрийг зарлахаа амласан юм.

 

Сонирхуулахад хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн мэндэлсэн даруйдаа л олон жил хадгалагдан ирсэн хэд, хэдэн уламжлалыг эвдсэн байна. Тухайлбал Диана гүнж, Кейт Миддлтон нар хүүхдээ өлгийдөн авснаас хэдхэн цагийн дараа шинэ хүүхдээ ард түмэндээ харуулж, мэндчилдэг байсан бол Меган хувийн орон зай хүсэж, энэ заншлыг дагасангүй.

Мөн сүүлийн 40 жилийн турш Их Британийн хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд, тэр дундаа Диана гүнж, Кейт Миддлтон, Анна гүнж нар Лондон хотын Гэгээн Мэригийн эмнэлэгт бүх хүүхдүүдээ төрүүлж байсан бол Меган мөн л энэхүү алдарт эмнэлгийг сонгоогүй байна. Одоогоор Сассексын гүнгийн авхай яг хаана төрснөө нууцалж байгаа юм.

цааш үзэх