Хайх

Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ өлгийдөн авлаа

Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ өлгийдөн авлаа

Шинээр мэндэлсэн хүүхэд Их Британийн хаан ширээг залгамжлах дарааллын тавдугаарт бичигдэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Кейт Миддлтон Лондон хотын Гэгээн Мариягийн эмнэлэгт амаржиж, 3,8 кг хүүтэй болсон байна. Кейт Миддлтон ба хунтайж Уильям нар ийнхүү гурав дах хүүхдээ өлгийдөн авсныг Кенсингтоны ордон албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан зарлажээ.

Тэдний гурав дах хүүхэд Их Британийн хаан ширээг залгамжлах дараалалд тавдугаар байранд жагсах болно. Энэхүү жагсаалтанд хунтайж Чарльз, хунтайж Уильям, хунтайж Жорж, Шарлотта гүнж нар түүний өмнө бичигдэж байна.

Одоогоор Кейт Миддлтон ба хунтайж Уильям нар шинээр мэндэлсэн хүүгийнхээ нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

Эргэн сануулахад Кембрижийн гүн ба гүнгийн авхай нар дөрвөн настай Жорж, хоёр настай Шарлотта нарын эцэг эх юм.

Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ өлгийдөн авлаа (фото 1)

Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ өлгийдөн авлаа (фото 2)

Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ өлгийдөн авлаа (фото 3)

Хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар гурав дах хүүхдээ өлгийдөн авлаа (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх