Хайх

Кино оддын дүрд хувиргадаг Хятадын апп хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулдаг байж болзошгүй

Кино оддын дүрд хувиргадаг Хятадын апп хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулдаг байж болзошгүй

Zao апп

Text: Бюро 24/7


Хятадад хэрэглэгчдийн нүүр царайг алдартай киноны баатрын дүрд хувиргадаг шинэ апп дэлгэрээд байгаа билээ. Zao нэртэй уг апп нь хиймэл оюун ухаан болон deepfake гэх программын тусламжтай тухайн хүний нүүр царайг хөдөлж буй дүрсэнд шилжүүлдэг байна. Үр дүнд нь хэрэглэгч алдартай кино эсвэл цувралын баатрын нүүрийг өөрийнхөө царайгаар сольдог аж.

Zao аппыг ашиглахын тулд ердөө өөрийнхөө нэг зургийг (селфи ч байж болно) байршуулж, үүний дараа апп 8-10 секундын турш таны сонгосон кино, цуврал эсвэл видео тоглоомын хэсгийг нэмдэг байна. Ингэд л та "Титаник" киноны Жек, "Game of Thrones" цувралын Жон Сноу эсвэл "The Big Bang Theory"-гийн Шелдон Купер болон хувирах юм.

Гэхдээ Zao апп олон улс даяар дэлгэрэх тусам хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлууд гарч ирсээр байна. Жишээ нь Zao аппыг ашиглан бүтээсэн хэрэглэгчдийн бүх контент тус аппыг боловсруулсан Momo гэх компанийн мэдэлд очих бөгөөд улмаар тэд контентыг маркетингийн зорилгоор ашиглах бүрэн эрхтэй гэж гэрээнд заажээ.

Асуудал гарсны дараа Хятадын App Store-д шилдгээр шалгараад байсан тус аппын рейтинг таван одноос 1,9 болтлоо буурчээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх