Хайх

Кристиано Роналдо Instagram-д хамгийн их дагагчтай хэрэглэгч боллоо

Кристиано Роналдо Instagram-д хамгийн их дагагчтай хэрэглэгч боллоо

Instagram олон нийтийн сүлжээний шинэ рекорд

Text: Buro.Mongolia


Кристиано Роналдогийн Instagram хуудас 144,326,556 дагагчтай болсноор хөлбөмбөгчин Instagram олон нийтийн сүлжээнд хамгийн их дагагчтай хэрэглэгчээр өргөмжлөгдлөө. Ингэснээр уг жагсаалтыг хоёр жилийн турш тэргүүлсэн дуучин Селена Гомес хоёрдугаар байранд бичигдэж байгаа юм.

Селена Гомес есдүгээр сарын 23-нд олон нийтийн сүлжээнээс завсарлага авахаар шийдсэнээ Instagram хуудсаараа дамжуулан зарласан бөгөөд хэвлэл мэдээллийн газрууд түүнийг сэтгэл санааны хямралаа даван туулахад цаг зарцуулж буйг онцолсон билээ. Тэрээр Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би сүүлийн хэдэн сарын турш олон нийтийн сүлжээг ашиглахгүй байгаа. Надад Instagram хуудасны маань нууц үг ч байхгүй. Учир нь олон нийтийн сүлжээнд жинхэнэ Би оршин тогтнодоггүй. Тиймээс би өөрийнхөөрөө амьдарч, ухамсартай шийдвэрүүдийг гаргахыг хүсч байна" хэмээн ярьжээ.

Селена Гомес мөн есдүгээр сард Instagram хуудсандаа хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр олон нийтийн сүлжээний тухай сэтгэгдлээ хуваалцсан юм. "Надад хэдэн дагагчтай байх тоо хэмжээ тийм ч чухал биш. Харин олон хүмүүс дагагчийн тоо хэмжээнд хэт анхаарч, донтож байгаа нь ухаангүй хэрэг".

Дашрамд дурдахад Instagram-д хамгийн олон дагагчтай хэрэглэгчдийн гуравдугаарт дуучин Ариана Гранде  (132 сая) бичигдсэн бол түүний араас Ким Кардашьян (119 сая) жагсчээ.

 

 

цааш үзэх