Хайх

Леди Гага Оскарын тайзан дээрх шуугиан тарьсан үзүүлбэрийнхээ талаар ярилаа

Леди Гага Оскарын тайзан дээрх шуугиан тарьсан үзүүлбэрийнхээ талаар ярилаа

"Тийм ээ, та бүхэн хайр дурлалыг олж харсан"

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан 91 дэх удаагийн Оскарын наадмын онцлох агшнуудын нэг бол яах аргагүй Леди Гага ба Брэдли Купер нарын тоглолт байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тэд энэ жилийн Оскарын наадмын шилдэг дуугаар шалгарсан "Shallow" нэртэй бүтээлээ тайзан дээр маш хүсэл тачаалтайгаар дуулж, бодит амьдрал дээр тэдний хооронд романтик харилцаа байх магадлалтай гэсэн цуурхлыг хүмүүсийн дунд үүсгээд байсан юм.

Тэгвэл дуучин, жүжигчин Леди Гага Жимми Киммелийн шоунд оролцох үедээ Оскарын наадмын тайзан дээр тэдний хооронд яг юу болсон тухай тайлбар хийжээ.

Тэрээр "Тийм ээ, хүмүүс хайр дурлалыг олж харсан. Гэхдээ юу гээч? Бид яг үүнийг л та бүхэнд харуулахыг хүссэн юм. 'Shallow' бол хайрын тухай дуу. 'A Star is Born' бол хайрын түүх. Би бол уран бүтээлч. Тиймээс бид сайн ажиллаж, хүн бүхнийг хуурч чадсан гэж бодож байна" хэмээн хэлжээ. Ямартаа ч Леди Гага ч тэр, Брэдли Купер ч тэр чадварлаг дуучид төдийгүй шилдэг жүжигчид гэдгээ тайзан дээр дахин баталсан бололтой. 

цааш үзэх