Хайх

“Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ” хандивын үзэсгэлэн зохион байгуулагдана

“Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ” хандивын үзэсгэлэн зохион байгуулагдана

Таныг Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, дуудлага худалдаанд урьж байна

Text: Buro.Mongolia


Монголын 50 гаруй чадварлаг уран бүтээлчид Э.Маргад-Эрдэнэ хүүд амьдрал хайрлах чин хүслээр нэгдэн "Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ" нэртэй үзэсгэлэн гаргахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнгийн нээлт болохоос нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр бүтээлүүд дуудлага худалдаагаар борлуулагдах ба олсон бүх ашиг хүүгийн эмчилгээнд хандивлагдах юм. Тус үзэсгэлэнд уран зураг, баримал, гобелен зэрэг олон төрлийн гайхалтай бүтээлүүд дэлгэгдэх болно.

"Хүүд тусалчих байх гэсэн хүн бүрийг хайж явахдаа юу юунаас илүү уран
бүтээлч болсондоо, сайхан сэтгэл, хүнлэг, хайрын чанараа алдаагүй энэ бүх уран бүтээлчдээр бахдаж, баярлаж байна. Бид нийгэмдээ үлгэрлэж байгаа нь юутай сайхан бэ. Бусад салбарын хүмүүсийг үзэсгэлэнгээрээ дамжуулан уриалмаар байна. Мөн дэмжээсэй гэж хүсч байна" хэмээн үзэсгэлэнгийн зохион байгуулагч Ж.Анунаран онцоллоо.

"Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ" уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, арт өдөрлөгүүд дөрөвдүгээр сарын 5, 6, 7, 8 өдрүүдэд MN17 галерейд зохион байгуулагдана.

“Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ” хандивын үзэсгэлэн зохион байгуулагдана (фото 1)

цааш үзэх