Хайх

Marvel ертөнцөөс сэдэвчилсэн парк нээгдэнэ

Marvel ертөнцөөс сэдэвчилсэн парк нээгдэнэ

Калифорни мужийн Disney California Adventure паркд

Text: Buro.Mongolia


Disney компани Marvel ертөнцөөс сэдэвчилсэн парк нээх болсон тухай The Los Angeles Times сэтгүүл мэдээллээ. Тодруулбал АНУ-ын Калифорни муж дахь Disney California Adventure паркыг өргөжүүлэн Marvel-ийн паркыг байгуулах болсон байна. Шинэ парк ирэх онд нээгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд паркын зохион байгуулалтын тухай мэдээлэл хараахан цацагдаагүй байгаа юм. Түүнчлэн Парис хотын Walt Disney Studios паркд 2020 онд, АНУ-ын Флорида мужийн Epcot паркд 2021 онд, Хонг Конгын Disneyland паркд 2023 онд тус тус Marvel ертөнцөөс сэдэвчилсэн паркийг байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад өнгөрөгч сарын 31-нд Калифорни муж дахь Disneyland резортод Star Wars киноноос сэдэвлэсэн "Star Wars: Galaxy's Edge" хэмээх парк нээгдсэн билээ. Энэхүү паркаар зочилсноор Millenium Falcon хөлгөөр нисэн өөрийн гараар R2 роботыг бүтээж, lightsaber-аар тулалдах боломжтой байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх