Хайх

Меган Маркл, хунтайж Харри нарын албан ёсны сүйн зургууд цацагдлаа

Меган Маркл, хунтайж Харри нарын албан ёсны сүйн зургууд цацагдлаа

Хосуудын романтик зургуудыг харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Кенсингтоны ордны хэвлэл мэдээллийн алба хунтайж Харри ба Меган Маркл нарын албан ёсны сүйн зургуудыг танилцуулсан байна. Зураг авалтыг өмнө нь Vogue, Harper's Bazaar зэрэг олон загварын сэтгүүлүүдийн нүүр хуудсан дээр ажиллаж, Анжелина Жоли, Наоми Кэмпбелл, Жулианна Мур нарын хөрөг зургийг дарж байсан гэрэл зурагчин Алексей Любомирский авчээ.

Их Британийн хатан хааны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчид нийт гурван зураг нийтэлсэн байгаа. Хар цагаан өнгийн хоёр зураг болон The Guardian сонины нэрлэснээр "илүү албан ёсны" нэг өнгөт зураг Кенсингтоны ордон олон нийтэд дэлгээд байгаа юм.

Дахин сануулахад хунтайж Харри ба Меган Маркл нар 2018 оны тавдугаар сарын 19-нд гэрлэх болно. Тэдний гэрлэх ёслол Беркшир дахь Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх