Хайх

Меган Маркл олон нийтийн сүлжээн дэх бүх хуудаснуудаа устгажээ

Меган Маркл олон нийтийн сүлжээн дэх бүх хуудаснуудаа устгажээ

Хуримын өмнөх бэлтгэл ажил

Text: Buro.Mongolia


Зураг:

Нэг хоногийн өмнө жүжигчин Меган Марклын Instagram болон Twitter хуудаснууд хаагдсан байна. Хэрэв Twitter ба Instagram олон нийтийн сүлжээнд жүжигчин бүсгүйн албан ёсны хуудсыг хайвал "Таны хайсан хуудас олдсонүй" гэсэн хариулт гарч ирэх болно.

Өмнө нь Меган Маркл амьдралын хэв маяг, сайн үйлсийн аян, хоолны тухай нийтлэл бичдэг өөрийн The Tig гэх блогоо хаасан байсан юм. Ингээд ч зогсохгүй "Suits" цувралын од жүжигчний карьераа дуусгаж байгаа гэдгээ өөрийн сүйт залуу хунтайж Харритай хамт ярилцлага өгөхдөө дурдсан билээ. Тэрээр энэ тухайд "Би үүнийг ямар нэг зүйлийн төгсгөл биш харин өөрчлөлт гэж харж байгаа. Энэ бол амьдралын шинэ бүлэг. Үгүй гэж үү?" хэмээн тайлбар өгсөн юм.

Эргэн сануулахад Меган Маркл ба Их Британийн хунтайж Харри нар 2018 оны тавдугаар сарын 19-нд гэрлэх болно. Тэдний гэрлэх ёслол Беркшир дахь Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдах юм.

цааш үзэх