Хайх

Агаар дээр виртуал зураг зурж, Sкуpe-ийн видео дуудлага хийх HoloLens

Хаана ч өөрийнхөөрөө

Text: Б.Амина


Зураг:

Бид алдартай галерей, театрт өөрийн биеэр очоогүй ч яг л тэнд байгаа мэтээр аялж, зочилж чадах технологийн дэвшлүүдийг энгийн зүйл мэтээр хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин Microsoft-ын HoloLens танд бусдын бүтээсэн биш өөрийн бий болгох виртуал ертөнцийг санал болголоо

Уран зөгнөлт кинонд гардаг байсан компьютер одоо бодит амьдрал дээр ч бий боллоо. Microsoft компанийн хөгжүүлж буй HoloLens нь ямар ч ухаалаг утас, таблет эсвэл компьютерт холбогдолгүйгээр виртуал орчин бүтээх боломж олгоно. Түүний хамгийн гол давуу тал нь нүдний шил мэт дизайнтай гарсанд оршиж байгаа юм. Хэрэв та энэ нүдний шилийг зүүвэл эргэн тойрны бодит орон зай хэвээр харагдах ч гэлээ хийсвэр 3D орчин бий болгох юм. Ингэснээр зураг зурах, тоглоом тоглох эсвэл Skype-аар видео дуудлага хийх зэрэг зүйлс агаар дээр хормын төдийд бий болж, бас алга болно гэсэн үг. 

Энэ бүхнийг илүү нарийн төсөөлөхийг хүсч байвал Microsoft компаниас саяхан гаргасан нэгэн видео бичлэгийг сонирхоорой. Тус бичлэгт Америк хөл бөмбөгийн хорхойтнуудад зориулан, ирээдүйн тэмцээнүүдийг ямар байдлаар үзэж болохыг харуулжээ. 

цааш үзэх