Хайх

Өндөгний зураг Instagram-ын бүх цаг үеийн дээд рекордыг тогтоолоо

Өндөгний зураг Instagram-ын бүх цаг үеийн дээд рекордыг тогтоолоо

36 сая гаруй like авч чаджээ

Text: Buro.Mongolia


Энгийн нэг өндөгний зураг like-ны тоогоороо Instagram олон нийтийн сүлжээний дээд рекордыг тогтоосон байна. 2019 оны нэгдүгээр сарын 4-нд World Record Egg нэртэй Instagram хуудас өндөгний зураг нийтэлж, like-ны тоогоороо дээд рекорд тогтоохыг хэрэглэгчдэд санал болгосон юм. Өнөөдрийн байдлаар энэхүү зураг нь нийт 36 сая гаруй like авч, албан ёсоор Instagram-ын түүхэнд хамгийн их like-тай зураг болж чадлаа.

 

 

Үүнээс өмнө энэхүү рекордыг Кайли Женнер эзэмшиж байсан юм. Тодруулбал түүний дөнгөж төрсөн охин Сторми Вебстерийн зураг 18 сая гаруй like цуглуулж, тухайн үедээ хамгийн олон like-тай байсан бие давхар Бейонсегийн зургийг гүйцэж түрүүлж байв.

 

 

Кайли жирийн нэг өндөг түүний рекордыг эвдэж чадсанд маш сонирхолтой хариу үйлдэл үзүүлжээ. Тэрээр өөрийн "өрсөлдөгчөө" хагалж байгаа хошин видео нийтэлсэн байна.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх