Хайх

Нью-Йорк хотод дэлхийн хамгийн урт барилга босгоно

Нью-Йорк хотод дэлхийн хамгийн урт барилга босгоно

"Central Park"-ийн дэргэд 57 дах гудамжинд

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Oiio архитектурын студи Манхэттенд "The Big Bend" нэртэй нэгэн сонирхолтой төсөл боловсруулж байна. Тэд хоёр барилга босгох ба энэхүү хоёр цогцолборыг дээгүүр нь нумаар холбож дэлхийн хамгийн урт барилгыг бүтээхээр шийджээ.

"The Big Bend" нь маш нарийн бүтэцтэй хоёр багана хэлбэрийн барилга юм. Тэгэхдээ зохион бүтээгчид "The Big Bend"-ийг нэг бүхэл барилга болно гэж онцолж байна. Мөн энэхүү барилгад дээш, доош төдийгүй хөндлөн явах чадвартай цахилгаан шат суурилуулах гэнэ. "The Big Bend" барилгын урт нь 1230 м байх бол өндөр нь ойролцоогоор 600 м байх болно.

цааш үзэх