Хайх

Одоо хүссэн хүн бүр Instagram-ын цэнхэр тэмдгийг авах боломжтой

Одоо хүссэн хүн бүр Instagram-ын цэнхэр тэмдгийг авах боломжтой

Зөвхөн одууд ч биш

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгч бүрийн хуудсыг баталгаажуулдаг болсныг TechCrunch вебсайт мэдэгдэж байна. Тэд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ.

Өмнө нь тухайн хэрэглэгчийн хуудас албан ёсны болохыг баталгаажуулсан цэнхэр өнгийн тэмдгийг зөвхөн алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, томоохон компаниуд ба брэндүүд л авах эрхтэй байсан юм. Харин Instagram ийнхүү шинэчлэлт хийснээр хүссэн хүн бүр өөрийн хуудсаа жинхэнэ гэдгийг баталгаажуулж, хүсэмжит цэнхэр тэмдгийг авах боломжтой боллоо.

Үүний тулд тохиргоо хэсэг рүү орж, хуудсаа баталгаажуулах хүсэлт илгээнэ. Та хуудсаа баталгаажуулахын тулд жинхэнэ нэр болон бичиг баримтаа (Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт) хавсаргах хэрэгтэй юм. Таны хүсэлтийг хүлээн авсны дараа тэд хуудсыг тань баталгаажуулах үгүйгээ шийдэх болно.

Одоо хүссэн хүн бүр Instagram-ын цэнхэр тэмдгийг авах боломжтой (фото 1)

Мөн тус олон нийтийн сүлжээ тун удахгүй бас нэгэн шинэчлэлтийг хийхээр зэхэж байна. Тодруулбал тухайн хуудас хэзээ анх нээгдсэн, нэрээ сольж байсан эсэх, аль улсад бүртгүүлсэн гэх зэрэг хэрэглэгчдийн зарим нэг мэдээлэл бусдад харагддаг болох юм.

Одоо хүссэн хүн бүр Instagram-ын цэнхэр тэмдгийг авах боломжтой (фото 2)

цааш үзэх