Хайх

Pantone устан үгүй болж буй шүрэнд зориулан гурван шинэ өнгө гаргалаа

Pantone устан үгүй болж буй шүрэнд зориулан гурван шинэ өнгө гаргалаа

Цаг уурын өөрчлөлтийн улмаас шүр үй олноороо устаж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Цаг уурын өөрчлөлтийн улмаас далайн усны температур нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс болж шүр устан үгүй болж байгаа билээ. Тэгвэл Pantone институт "Амьд шүр" хэмээх өнгийг 2019 оны гол өнгөөр нэрлэснээр маш их шүүмжлэлд өртөөд байсан юм. Учир нь сүүлийн 30 жилд дэлхийн шүрэн арлуудын тал хувь нь устаж алга болж, одоо ч мөхсөөр байгаа энэ үед байгаль орчны асуудлыг хөндөхийн оронд баяр хөөр, өөдрөг сэтгэлгээг илтгэх "Амьд шүр" гэх өнгө танилцуулах нь зохисгүй хэмээн олон хүн үзжээ.

Харин одоо тус институт энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд Adobe Stock, The Ocean Agency байгууллагуудтай хамтран "Glowing Glowing Gone" нэртэй аян эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд Pantone гурван тод шүрний өнгө сонгожээ. Шүр нь мөхөхөөсөө өмнө хөх, шар, хөх ягаан гэсэн гурван гэрэлтсэн өнгөд хувирдаг аж.

Гэрэлтэж буй шүр нь хэдийгээр гайхалтай харагддаг боловч харамсалтай нь энэ нь мөн эдгээр амьд бие организм нь сүүлчийн амьсгалаа авч байгааг илтгэдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх