Хайх

“Plus-size” загвар өмсөгч Victoria’s Secret-ийг бойкотлохыг уриаллаа

“Plus-size” загвар өмсөгч Victoria’s Secret-ийг бойкотлохыг уриаллаа

Тэрээр “Бид бүгд сахиусан тэнгэрүүд” хэмээн бичжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Австралийн "plus-size" загвар өмсөгч Робин Лоули хувийн Instagram хуудсаараа дамжуулан тун удахгүй болох Victoria's Secret брэндийн загварын шоуг бойкотлохыг уриалсан байна. Sports Illustrated сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулж байсан хамгийн анхны "plus-size" модель бүсгүй тус шоуны тайзан дээр одоог хүртэл зөвхөн гоолиг биетэй бүсгүйчүүд алхаж байгааг шүүмжилжээ.

"Victoria's Secret 30 жилийн турш салбартаа ноёрхож, энэ хугацаандаа бүсгүйчүүдэд зөвхөн туранхай бие л үзэсгэлэнтэй хэмээн сурталчилж байна" гэж Лоули дургүйцлаа илэрхийлсэн байна.

Ийм том хэмжээний шоунд оролцох нь моделиудад карьерын шинэ боломжуудыг нээж өгдөг нь нууц биш юм. Харин сахиусан тэнгэр хэмээх нэрийг зүүсэн моделийн карьер ба нэр хүнд нь эрс өсдөг билээ. Хэрэв Victoria's Secret-ийн загварын шоунд төрөл бүрийн биеийн галбиртай бүсгүйчүүдийг оролцуулахгүй бол тэдний эсрэг өргөдөл гаргаж мөн тус брэндийн дотуур хувцсыг худалдан авахгүй байхыг Робин Лоули уриалжээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих