Хайх

Рианна шинэ мянганыханд хандан сэтгэл хөдлөм илтгэл танилцууллаа

Рианна шинэ мянганыханд хандан сэтгэл хөдлөм илтгэл танилцууллаа

"Бидний ирээдүй танаас хамаарах тул бид танд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианна Parsons Benefit арга хэмжээний хүрээнд загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал хүртлээ. Тэрээр шагнал гардуулах ёслол дээр шинэ мянганыханд хандан сэтгэл хөдөлгөм илтгэл толилуулсан байна.

"Та бүгдийн хөдөлмөрийг хангалттай үнэлэхгүй байна. Таны бүтээлч, шаргуу, эр зоригтой, шийдэмгий байдал тодорхой хэмжээнд үнэлэгдэх учиртай. Та бүгд бие биенээсээ өөр байсныхаа төлөө, мөн ирээдүйг бий болгож буй хөдөлмөрийнхөө төлөө талархал хүртэх эрхтэй. Бид танд туслах хэрэгтэй болохоос таны залуу насыг үгүй хийх ёсгүй. Бидний ирээдүй таны гарт байгаа учир бид танд хөрөнгө оруулалт хийх ёстой" хэмээн Рианна ярьжээ.

Дуучин Рианна мөн дизайнер Донна Караны хамт Parsons тэтгэлэгт хөтөлбөрийн гурван ялагчид шагнал гардуулжээ. Хөтөлбөрийн ялагч болсон оюутнууд Гайтигийн орон нутгийн уран бүтээлчидтэй хамтран хувцасны загвар гаргах юм.

 

цааш үзэх