Хайх

"CENTRAL PASSPORT" гэж юу вэ? "CENTRAL PASSPORT"-н эзэмшигч болсноор таныг ямар гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа вэ?

Central Mall худалдан авагч, үйлчлүүлэгч нартаа зориулан шинэ урамшууллын хөтөлбөр зарлалаа

Text: Бюро 24/7


Зуны улирлын хамгийн сайхан зүйлсийн нэг нь дэлхийн алдартай брэндүүдийн зүгээс зарладаг хямдрал, урамшууллууд байдаг. Хотын гудамжаар зугаалан мөстэй кофе уух зуураа дуртай дэлгүүртээ зочилж, өөрт таалагдсан эд зүйлсээ хямдралтай үнээр худалдан авах нь яахын аргагүй зуны төгс өдрүүдийн нэгт тооцогдоно гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл дэлгүүр хэсэхдээ яг л олон улсаар аялж байгаа мэт тамга даруулан хүссэн эд зүйлсээ хөнгөлөлттэй үнээр авч болдог "шидэт" паспорттай байвал догь санагдаж байна уу?

Улаанбаатар хотын хамгийн гол шоппинг цэгүүдийн нэг болох Central Mall хэрэглэгчдийн энэ хүслийг биелүүлэхээр нэгэн онцгой зүйлийг бэлдсэн байна. Тэр нь "CENTRAL PASSPORT" гэх урамшууллын хөтөлбөр юм. Хэрэв та дэлхийн алдартай брэндүүдийн цуглуулгаар шүүгээгээ шинэчлэх, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах, эсвэл зүгээр л дотны хүмүүстэйгээ олон үндэстний амтат хоол зооглохоор төлөвлөж байвал анхаарлаа хандуулаарай! Ингээд энэхүү паспортыг эзэмшиж, үргэлж биедээ авч явах шалтгаануудыг илүү дэлгэрэнгүй харцгаая.

"CENTRAL PASSPORT" гэж юу вэ?

"CENTRAL PASSPORT" нь Central Mall дахь брэнд дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудын олон төрлийн хямдрал, урамшууллыг багтаасан хэвлэмэл паспорт юм. Уг паспортын эзэмшигч болохын тулд хэрэглэгч Central Mall-д байрлах дурын дэлгүүр, ресторан, үйлчилгээний байгууллагуудаас 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийснээр паспортаа гардан авч, тус төвд байршдаг 20 гаруй брэнд дэлгүүр, ресторан, кофе шопуудаар үйлчлүүлэх хөнгөлөлт, урамшуулал, бэлгийн эзэн болно.

Хаана, ямар хөнгөлөлт, урамшуулал эдлэх вэ?

Central Mall-д Hugo Boss, Versace Collection, Bally, Burberry зэрэг дэлхийн алдарт загварын орднуудын бутикууд нэг дор байрладгаас гадна, Cashmere Workshop, Clothing Workshop зэрэг үндэсний брэндүүдийн тансаг загварууд худалдаалагддаг давуу талтай. Харин "CENTRAL PASSPORT"-н эзэн болсноор дээрх брэндүүд болон Swarovski, Pen Boutique зэрэг бусад олон дэлгүүрт урамшуулал, хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх боломжтой болно. Жишээ нь та Freywille брэндийн дэлгүүрт паспортаа үзүүлэн сонгогдсон загваруудыг 30% хөнгөлөлттэй авч болох юм. Мөн Bishrelt Beauty-н гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Bally-н гоёмсог загваруудыг 10% хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

Зөвхөн брэнд, дэлгүүрүүд ч бус ресторан, кофе шопуудад үйлчилнэ

Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ эсвэл ажил хэргийн уулзалт, онцгой тохиолдлуудад ороход тохиромжтой, үйлчилгээ сайтай ресторан сонгоно гэдэг тийм ч амар даалгавар биш. Харин Central Mall-д Monet, Akamaru, Asiana, Biwon зэрэг Япон, Солонгос, Европ гээд төрөл бүрийн үндэсний зоогуудаар мэргэшсэн ресторанууд нэг дор байрладаг тул танд сонголт хийхэд хялбар байх болно. Хамгийн чухал нь зоогийн газрыг зорихдоо паспортаа халаасандаа хийхээ мартав аа! Ингэснээр та онцгой урамшууллуудыг хүртэнэ. Тухайлбал Monet рестораны VIP өрөөнүүдийг нэг цаг үнэгүй ашиглаж, World Wine дэлгүүрт гурван төрлийн дарсыг 15% хөнгөлөлттэй авах боломж бүрдэнэ. Эсвэл бүр Coffee Mania кофе шопод хүрэлцэн ирж, аяга кофе үнэгүй уух ч боломжтой шүү.

Хүчинтэй хугацаа

Central Mall-н зүгээс 2019 оны наймдугаар сарын 16 хүртэл "CENTRAL PASSPORT"-г олгох тул та яараарай! Гэхдээ энэхүү паспортад багтсан хямдрал, урамшууллуудыг 2019 оны есдүгээр сарын 30 хүртэл ашиглах боломжтой юм.

Central Mall

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Их эзэн Чингис Хааны нэрэмжит талбай-2, Сэнтрал Тауэр, 14200
Утас: 70122888
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих