Хайх

Situationship: Америкчууд адармаатай харилцаанд зориулсан нэр бодож олжээ

Situationship: Америкчууд адармаатай харилцаанд зориулсан нэр бодож олжээ

Найз нөхөрлөл ба романтик харилцааны дунд

Text: Бюро 24/7


Зураг:

Америкчууд адармаатай харилцаанд зориулж "Situationship" гэх нэр бодож олсон байна. Анх энэ нэршлийг америкийн Cosmopolitan сэтгүүлийн редактор Карина Се ашиглажээ. Сэтгүүлч бүсгүйн үзэж буйгаар "Situationship" гэдэг нь албан ёсоор хос биш болов ч, хангалттай гүнзгий түвшинд очсон харилцааг тодорхойлох гэнэ. Тэрээр ийм харилцаанд орсон хүмүүст "хамтдаа урагшилж байгаа юм шиг болов ч, үнэн хэрэгтээ огт хөдлөхгүй байгаа" мэт санагддаг гэж хэлжээ. Мөн Каринагийн онцолсноор "Situationship" харилцаа нь бидэнтэй учирч болох хамгийн муу зүйлсийн нэг аж.

Харин Urban Dictionary толь 2014 онд энэхүү нэр томьёонд өөрсдийн гэсэн тодорхойлолтыг өгсөн байна. Тэдний хувилбараар бол "Situationship" нь "найзуудын харилцаанаас илүү гүнзгий болов ч, романтик харилцаа хараахан биш" гэнэ.

Ерөнхийдөө уг нэр томьёо нь хиймэл харилцааг илтгэж байгаа бөгөөд хосуудын хувьд энэ нь маш хортой нөхцөл байдал юм. "Situationship" харилцаанд байгаа хүмүүс тухайн хамтрагчаа сэтгэл санааны хувьд татагдсан байдаг. Тиймээс ийм харилцаанд орсон хүн үргэлж ямар нэг зүйлд найдаж, тэдний харилцаа илүү гүнзгий болохыг хүлээдэг. Харин тэрхүү хүлээлт нь биеллээ олохгүй нөхцөлд тухайн хүн сэтгэлээр унадаг. Гэхдээ тэр анхнаасаа албан ёсны харилцаанд ороогүй байсан тул гонсгор байдлаа үргэлж нуухыг оролддог байна.

цааш үзэх