Хайх

Софи Тернер ба Жо Жонас нарын хуримын анхны зургууд цацагдлаа

Софи Тернер ба Жо Жонас нарын хуримын анхны зургууд цацагдлаа

Сүйт бүсгүйн гайхалтай даашинзыг харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт жүжигчин Софи Тернер ба дуучин Жо Жонас нарын хуримын ёслол Францын өмнөд хэсэгт болж өнгөрсөн билээ. Харин хосууд хэдхэн цагийн өмнө хуримын анхны зургуудаасаа Instagram хуудастаа нийтэлсэн байна.

"Game of Thrones" цувралын од болон Jonas Brothers хамтлагийн гишүүний зургийг гэрэл зурагчин Корбин Гуркин дарсан бөгөөд тэрээр өөрийн дурандаа хосуудын хөтлөлцөн алхаж буй жаргалтай мөчийг буулгаж чадсан байна. Софи Тернер, Жо Жонас нар хуримын зургаа "Ноён ба хатагтай Жонас" гэсэн тайлбартай нийтэлсэн юм.

Сонирхуулахад сүйт бүсгүй амьдралынхаа хамгийн чухал өдөр Louis Vuitton загварын ордны дизайнер Николя Гескьерийн урласан урт ханцуйтай даашинз өмсжээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх