Хайх

Судалгаа: Агаарын бохирдол сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлдөг

Судалгаа: Агаарын бохирдол сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлдөг

Шинэ судалгаа

Text: Бюро 24/7


Агаарын бохирдол бие физиологийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлдэг болохыг шинэ судалгаа баталлаа. АНУ-д төвтэй PLOS Biology шинжлэх ухааны сэтгүүлээс явуулсан уг судалгааг АНУ-д оршин суудаг 150 гаруй сая иргэний сүүлийн 11 жилийн эрүүл мэндийн даатгалын мэдээлэл дээр үндэслэн хийжээ. Судалгаагаар агаарын бохирдол нь bipolar disorder буюу хоёр туйлт сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралтай болоход нөлөөлдөг болох нь илэрсэн байна. Тодруулбал Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг агаарын бохирдол ихтэй хотод оршин суудаг иргэдийн дунд хоёр туйлт сэтгэцийн эмгэг өвчин 27%, сэтгэл гутрал 6% илүү байжээ.

Түүнчлэн судалгааны удирдагчид үр дүнг илүү бодитой болгох үүднээс Данийн эрдэмтэдтэй хамтарсан байна. Ингэхдээ Дани улсад оршин суудаг иргэдийн бүс нутгийн мэдээлэлд бус харин хүүхэд насандаа агаарын бохирдолд хэр их хэмжээгээр өртөж байсныг авч үзэн үр дүнг гаргажээ. Судалгааны явцад бага насандаа агаарын бохирдолтой орчинд амьдарч байсан хүүхдүүд хоёр туйлт сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралд өртөх илүү өндөр магадлалтай болох нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх