Хайх

Судалгаа: Амжилттай энтрепренер болоход нас хамаатай юу?

Судалгаа: Амжилттай энтрепренер болоход нас хамаатай юу?

Нас гэдэг зүгээр л тоо гэдгийг ахин баталлаа

Text: Бюро 24/7


Ихэнх хүмүүс гарааны бизнес, энтрепренер зэрэг нь зөвхөн залуу хүмүүст л зориулсан зүйл гэх ойлголттой байдаг. Тэгвэл энэ нь ташаа ойлголт бөгөөд амжилттай гарааны бизнес эрхлэгчдийн дундаж нас 45 болохыг Harvard Business Review сэтгүүл мэдээллэжээ.

2007-2014 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2 сая орчим старт-ап компаниудыг хамарсан уг судалгаанд амжилттай бизнес эрхлэгчдийн дундаж наслалт 42 байсан байна. Түүнчлэн энэхүү судалгаанд компанийн амжилтаас гадна ажилд авсан хүний тоо, компанийн байршил зэргийг харгалзан үзжээ. Та бидний сайн мэдэх Жак Ма, Ян Кум, Милтон Херши зэрэг амжилттай бизнес эрхлэгчдийн ихэнх нь идэр насандаа өөрсдийн компаниа үүсгэн байгуулсан байдаг ба туршлага хуримтлуулсан идэр настангууд аливаа боломжийг залуучуудаас илүү ашиглаж чаддаг болохыг онцолсон байна.

Мөн судалгаанд залуу энтрепренерууд ихэвчлэн хэрэглэгч төвтэй олон нийтийн сүлжээний хэрэгсэл, апп зэргийг зохион бүтээсэн бол программ хөгжүүлэлт, био-технологи зэрэг бизнес төвтэй старт-ап эрхлэгчдийн ихэнх хувийг 40-өөс дээш насныхан эзэлж байна.

Энэхүү судалгаа нь залуу энтрепренерууд л амжилттай гэсэн ойлголтыг няцааж байгаа ч алдаанаас суралцан, туршлага хуримтлуулах нь хамгаас чухал болохыг баталлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх