Хайх

Судалгаа: Z үеийнхэн Facebook хэрэглэхээс татгалзаж байна

Судалгаа: Z үеийнхэн Facebook хэрэглэхээс татгалзаж байна

Facebook дараагийн hi5, MySpace болох уу?

Text: Бюро 24/7


Америкийн Piper Jaffray хөрөнгө оруулалтын банкнаас явуулсан судалгаанд өсвөр насныхан Facebook олон нийтийн сүлжээг хэрэглэхээс татгалзаж, Instagram-ийг түлхүү ашиглах болсон нь батлагджээ. Уг судалгаанд 8,300 гаруй өсвөр насны хүүхэд хамрагдсан ба тэдний гуравны нэг нь Facebook олон нийтийн сүлжээг сард ердөө нэг л удаа ашигладаг тухайгаа дурдсан байна. Учир нь Facebook олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл, улс төрийн сурталчилгаа болон нийгмийн хар бараан талыг харуулсан мэдээллүүд маш их байдаг тул хэрэглэхээс татгалзаж байна хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн Z үеийнхэн Snapchat аппыг хэрэглэх дуртай тухайгаа судалгаанд оролцож байх явцдаа онцолсон юм. Учир нь тэдний хувьд хоорондоо зурган байдлаар харилцах нь илүү таалагддаг аж. Энэ нь Instagram-ийг давхар эзэмшдэг Facebook компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хувьд тийм том асуудал биш ч Facebooк ашигладаг хүмүүсийн тоо өдөр ирэх тусам буурсаар байгаа нь үнэн юм.

Дашрамд дурдахад Piper Jaffray компаниас явуулсан уг судалгаанд Z үеийнхэн видео тоглоом худалдаж авахад мөнгөө илүү зарцуулах болсон нь ажиглагджээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх