Хайх

Time сэтгүүл хамгийн нөлөө бүхий өсвөр насныхныг нэрлэлээ

Time сэтгүүл хамгийн нөлөө бүхий өсвөр насныхныг нэрлэлээ

Ирээдүйн одууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жил хамгийн их нөлөөтэй байгаа 30 өсвөр насныхны нэрийг зарлахдаа Time сэтгүүл тэдний амжилт, олон нийтийн сүлжээн дэх нөлөө болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг хэр их татдаг зэргээр шалгаруулжээ

Энэхүү жагсаалтанд урлаг соёл, медиа, спортын салбарт амжилттай яваа 14-19 насны өсвөр насныхан багтаж байна. Тэдний хамгийн залуу нь 14 настай Мэдди Зиглер бөгөөд тэр дуучин Sia-гийн клип ба реалити шоунд оролцож од болсон бүжигчин юм. Жагсаалтад "Stranger Things" цувралд Дастин Хендерсоны дүрийг бүтээсэн жүжигчин Гейтен Матараццо, Саша ба Малия Обама нар болон 17 настай гоо сайхны блогер Жеймс Чарльз нар ч оржээ. Чарльз CoverGirl брэндийн хамгийн анхны эрэгтэй төлөөлөгч болсон юм. Мөн жүжигчин, дуучин Жейден Смит, "Game of Thrones" цувралын жүжигчин Мэйси Уильямс, Клоуи Грейс Морец, ба Кайли Женнер нар жагсаалтад багтжээ.

Та бүрэн жагсаалтыг үзэхийг хүсвэл Time сэтгүүлийн вебсайтаар зочлоорой.

 

 

цааш үзэх