Хайх

Яагаад ажил ба хувийн амьдралын хоорондын тэнцвэрийг олох гэж хичээх хэрэггүй вэ?

Яагаад ажил ба хувийн амьдралын хоорондын тэнцвэрийг олох гэж хичээх хэрэггүй вэ?

Амьдралаа бүхэлд нь харах гэж хичээгээрэй

Text: Бюро 24/7


Зураг:

Хэрэв танд ажил амьдралаа тэнцвэртэй хослуулахад хүндрэлтэй байдаг бол нөхцөл байдлыг огт өөр өнцгөөс хараад үзэхийг Fast Company зөвлөж байна.

Юуны өмнө карьер ба хувийн амьдралын хооронд хатуу хил хязгаар тогтоох хэрэггүй гэнэ. Амьдралын тань энэхүү хоёр хэсэг хоорондоо харилцан нөлөөлж, таныг хувь хүн талаас нь бүрэлдүүлдэг тул тусад нь авч үзэх нь маш том алдаа болдог аж.

Үүнээс гадна тэнцвэр олох гэж хичээх нь нөхцөл байдал тогтворгүй байгааг илтгэх бөгөөд уг тэнцвэр нь хэдийд ч нуран унах магадлалтай мэт эрсдэлтэй мэдрэмж төрүүлдэг гэнэ. Мөн энэхүү айдас нь таныг хөгжиж, амьдралаасаа ч тэр, ажлаасаа ч тэр ижил хэмжээнд сэтгэл ханамж авахад саад болдог байна. Тиймээс өөрийгөө хязгаарлахгүйгээр амьдралаа нэг бүхэл зүйл гэж харан, ажил ба хувийн амьдралаасаа эерэг мэдрэмж авах хэрэгтэй гэдгийг Fast Company онцоллоо.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх