Хайх

Зөгийнд зориулсан “The Grand Budapest Hotel” зочид буудал нээгдлээ

Энэ бол тоглоом биш

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү тэмдэглэлт үйл явдал Их Британий Харрогит хотод болжээ. Тус хотынхон өөрсдөө зөгийнд маш их анхаарал хандуулахаас гадна дэлхий нийтийн анхаарлыг ч мөн адил энэ зүгт татахыг хичээж байна

Анх сонсоход тоглоом, шоглоом шиг сонсогдож магадгүй ч үнэн хэрэгтээ энэ бол "Taylors of Harrogate" цай үйлдвэрлэгч компаний хэрэгжүүлж байгаа маш чухал нийгмийн төсөл юм. Тэд Уэс Андерсоны бүтээсэн Оскарын шагналт кинонд гардаг зочид буудлыг дуурайлган барьж, мэдээллийн хэрэгслүүдээр тэр бүр гараад байдаггүй нэгэн том асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүсчээ. Тодруулбал, зөгийнүүд жимс болон цайны амтанд ямар үүрэгтэй байдгийг харуулахыг зорьсон байна. Зөгий бидний хэрэглэдэг ургамлын гаралтай хүнсний гуравны нэг хувьд тоос хүртээдэг. Зөгийнүүдийн хичээл зүтгэлээр зөвхөн ургацын хэмжээ нэмэгдээд зогсохгүй, жимс, ногооны чанар ч бас өсдөг юм. Гэвч орчин үеийн хотууд зөгийнд таатай бус орчинг бүрдүүлсэн байдаг тул сүүлийн хэдэн жилүүдэд тэдний тоо толгой эрс буурч байгаа гэдгийг "Taylors of Harrogate" компани харуулахыг хичээжээ. Энэхүү шинэ төслийн гол зорилго нь болж буй үйл явдлын талаар аль болох олон хүнд мэдээлэл хүргэж, тэднийг үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авахыг уриалж байгаа. Тэгэхдээ яг ямар арга хэмжээ авахыг тэд энэ удаа хэлсэнгүй. 

"Taylors of Harrogate" компаний босгосон энэхүү зөгийнд зориулсан зочид буудал үнэхээр өхөөрдөм бөгөөд тав тухтай болж чаджээ. Тухайлбал, "зочдод" амралтын болон үүрээ засах гэрэлтүүлэгтэй өрөө, орчин үеийн спорт заал, 24 цагийн хүлээн авагч, тоосонцороор үйлчилдэг байнга шинэчлэгдэж байдаг баар ба элсэн чихрээр амт оруулсан устай жакузи санал болгодог юм байна.

цааш үзэх