Хайх

Жүжигчин Леонардо Ди Каприо Амазоны түймрийг унтраахад тусламж үзүүлнэ

Жүжигчин Леонардо Ди Каприо Амазоны түймрийг унтраахад тусламж үзүүлнэ

5 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээ зарлалаа

Text: Buro.Mongolia


Жүжигчин Леонардо Ди Каприо өөрийн үүсгэн байгуулсан “Earth Alliance” байгаль орчныг хамгаалах сангаараа дамжуулан Амазоны түймрийг унтраахад 5 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлаж, “Amazon Forest Fund” хэмээх хандивын аяныг эхлүүлээд байна. Байгаль орчин, экологийн асуудалд онцгой анхаардаг уран бүтээлчдийн нэг болох тэрээр “Amazon Forest Fund” санд цугларсан хандивыг 100% түймрийг унтраахад зориулна гэдгийг онцлоод байгаа юм.

“Дэлхийн уушги” хэмээн нэрлэгддэг Амазоны ширэнгэн ой дэлхийн хүчилтөрөгчийн 20 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд түүхэндээ хамгийн том гал түймрийн аюулд өртөөд байгаа нь энэ юм. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түймрийг унтраахад тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн бол Кристиано Рональдо, Женнифер Лопес зэрэг алдартнууд “Amazon Forest Fund” хандивын аянд нэгдэхийг уриалсаар байгаа ажээ. “Earth Alliance” сангийн албан ёсны хуудсаар дамжуулан “Amazon Forest Fund” аянд хандив өргөх боломжтой байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх