Хайх

Жижи Хадид Хашимотогийн өвчинтэй тэмцэж байна

Жижи Хадид Хашимотогийн өвчинтэй тэмцэж байна

“Би өөрийнхөө биеийн галбирын талаар дахин тайлбар хийхгүй”

Text: Бюро 24/7


Өчигдөр загвар өмсөгч Жижи Хадид өөрийн Twitter хуудаснаа нийт зургаан пост нийтэлсэн байна. Тэрээр түүний биеийн галбирыг шүүмжилж буй хүмүүст хандан ийнхүү мэдэгдэл хийжээ.

"Миний биеийн галбирт санаа зовж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, намайг 17 настай, дөнгөж карьераа эхэлж байх үед, Хашимотогийн өвчнийг маань оношилж амжаагүй байсан. Тиймээс намайг 'загварын салбарт хэт том биетэй' гэж ярьж байсан хүмүүс үрэвслээс үүссэн хаванг харж байсан юм".

"Би сүүлийн хэдэн жилийн турш ядаргаа, биеийн дулааныг хадгалах чадвар болон бодисын солилцооны асуудлууд зэрэг маш олон шинж тэмдгүүдтэй тэмцэж байгаа бөгөөд үүний эсрэг эмч нар надад маш сайн эмнэлгийн тусламж үзүүлсээр ирсэн".

"Би үргэлж нэгэн хэвийн хооллодог байсан. Харин одоо миний биеийн байдал сайжирсан учир бие организм маань хоолыг өөрөөр хүлээж авч байгаа. Би таны хувьд хэт туранхай харагдаж магадгүй. Үнэнийг хэлэхэд би өөрөө ч ийм туранхай байхыг хүсэхгүй байна. Гэхдээ би өөрийгөө илүү эрүүл болсныг мэдэрч байгаа".

"Би өөрийн биеийн галбирын талаар цаашид ямар ч тайлбар хийхгүй. Ер нь хэн нэгний биеийн галбир таны гоо сайхны төсөөлөлд нийцэхгүй байсны улмаас тэд тайлбар хийх шаардлагагүй".

Хашимотогийн өвчин нь бамбай булчирхайн үрэвслийн архаг өвчин юм. Энэхүү өвчин нь дотоод шүүрлийн тогтолцоог гэмтээдэг бөгөөд эмчлэхэд хүндрэлтэй байдаг аж. Дашрамд дурдахад хэт их хэмжээгээр биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь Хашимотогийн өвчин үүсэх шалтгаануудын нэг болдог гэдгийг эмч нар онцолдог байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх