Хайх

Бюрогийн сонголт: Apple Watch-д зориулсан шинэ аппууд

Бюрогийн сонголт: Apple Watch-д зориулсан шинэ аппууд

Сүүлийн үед тренд болж буй аппууд

Text: Бюро 24/7


Бид урьд өмнө нь эрүүл амьдралын хэв маяг бий болгоход туслах Apple Watch-д зориулсан аппууды танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад хамгийн сүүлийн үед тренд болж буй аппуудыг танилцуулахаар шийдлээ. Энэхүү жагсаалтаас та анхаарал сайжруулах тоглоом, зуршил бий болгох апп зэрэг сонирхолтой аппуудыг олох болно.

Fabulous - Daily Motivation

Эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутамдаа хэвшил болгохыг зорьж байвал Fabulous - Daily Motivation аппыг татаж аваарай. Энэхүү апп танд өглөө бүр сэрсэн даруйдаа хийх эрүүл зуршлуудаас эхлээд дасгал хийх, зөв амьсгалах зэргийг сануулах болно.

Headspace

Завгүй амьдралын хэв маяг ноёрхсон өнөө үед амар тайван, стрессгүй байна гэдэг нэн чухалд тооцогдох боллоо. Хэрэв та их ажлын хажуугаар амгалан байдлаа хадгалж үлдэхийг хүсч байвал ухаалаг бугуйн цагандаа Headspace аппыг татаж аваарай. Энэхүү апп танд зөв амьсгалж, тайван байхыг үргэлж сануулах болно.

Peak - Brain Training

Ухаалаг бугуйн цагаар яагаад тоглоом тоглож болохгүй гэж. Рeak хэмээх Apple Watch-д зориулсан тоглоом нь анхаарал төвлөрөлт, асуудал шийдвэрлэх чадвар, ой тогтоолтыг нэмэгдүүлэхээс гадна олон төрлийн сонирхолтой даалгавруудтай байгаа.

Start With Yoga

Хэрэв та иогоор хичээллэдэг бол Start With Yoga аппыг санал болгож байна. Энэхүү аппликейшнээс иогийн хичээлийг анимейшн хэлбэрээр авах боломжтой ба дасгал хөдөлгөөний хугацаа, төрлийг хүссэнээрээ тохируулах боломжтой.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих