Хайх

Сөүл явах бас нэг шалтгаан: Таны жижигрүүлсэн 3D хувилбар

IOYS

Text: Г.Тэмүүлэн


Одооноос эхлээд сельфиг март! Өмнөд Солонгосын IOYS компани таны болон гэр бүлийн гишүүдийн эсвэл бүр хайртай тэжээвэр амьтны тань мини 3D хувилбарыг хийж байна. Бюро 24/7 үүнийг туршихаар Сөүл хотод очиж судалсан бөгөөд одоо дэлгэрэнгүй тайларыг нь хүргэе

Өмнөд Солонгосчуудад дижитал зураг авч дурсгал болгон хадгалах нь хоцрогджээ. Үүний оронд одоо хүмүүсийн яг л жинхэнэ мэт гэхдээ арай жижгэрүүлсэн 3D хувилбарууд шинэчлэлт хийж байна.

IYOS нэртэй 3D хэвлэлийн старт-ап компани анх 2015 оны тавдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо Өмнөд Солонгост нийт таван салбартай болжээ. Үүнээс гурван студи нь Сөүл хотноо байрладаг. Тиймээс бид Солонгост амьдардаг Монголчууд эсвэл Сөүл хот руу аялах гэж байгаа хүмүүст насан туршид нь дурсгал болон үлдэх 3D загваруудыг анхааралдаа авахыг зөвлөж байна.

Хэрхэн ажилладаг вэ?

Өөрийн 3D хувилбарыг хийлгэхийн тулд эхлээд 90-ээд ширхэг камертай тусгай багана хэлбэрийн бүхээгт орж хоёр хэмжээст зураг авахуулна. Ингээд тусгай камерууд таны зургийг бүх өнцгөөс авч боловсруулсны дараа хэвлэгч машин 1,000 гаруй нунтаг шохойн давхарга ашиглан таны жижгэрүүлсэн загварыг хэвлэх болно. Энэхүү 3D загваруудыг таван см-аас эхлэн 30 см хүртэлх хэмжээтэйгээр хийлгэх боломжтой.

Сөүл явах бас нэг шалтгаан: Таны жижигрүүлсэн 3D хувилбар (фото 1)

Сөүл явах бас нэг шалтгаан: Таны жижигрүүлсэн 3D хувилбар (фото 2)

Ямар үнэтэй вэ?

Мэдээж хэрэг таны 3D мини хувилбарууд сельфи хийхээс үнэтэй тусна. Тэгэхдээ бүх зүйл хэмжээнээсээ шалтгаалдаг. Тухайлбал энд хамгийн жижиг 3D загвар таван см өндөртэйгөөс эхлэх бөгөөд үүнийг хийлгэхэд 30,000 вон буюу ойролцоогоор 60,000 төгрөг болно. Харин хамгийн том хэмжээтэй загвар нь 30 см өндөртэй ба энэ нь нэг сая орчим төгрөг болох юм. Мөн 3D хувилбараа хийлгэх гэж байгаа хүмүүс өөрийн биеийн өндрөөс шалтгаалж загварынхаа хэмжээг сонгох нь зүйтэй. Жишээ нь 170 см өндөртэй бол биеийн өндрийн 10% буюу 17 см хэмжээтэй 3D загвар хийлгэвэл хамгийн тохиромжтой юм.

Юуг анхаарах вэ?

Ингээд та өөрийн 3D хувилбарыг хийлгэхээр Сөүл хотыг зорих гэж байна уу? Тэгвэл эхлээд IOYS компаний албан ёсны сайт дээр захиалга өгөх хэрэгтэй. Учир нь амралтын өдрүүдээр маш их хүнтэй байдаг тул удаан хүлээх хэрэг гарч магадгүй гэдгийг студийн мэргэжилтэн бидэнд анхааруулан хэлсэн юм.

Сөүл явах бас нэг шалтгаан: Таны жижигрүүлсэн 3D хувилбар (фото 3)

цааш үзэх