Хайх

Хүслийн зүйл: Zero Scooter сегвей

Хүслийн зүйл: Zero Scooter сегвей

Vespa-г санагдуулам

Text: Б.Амина


Зураг:

Bel & Bel студийн дизайнерууд маш орчин үеийн хэв маягийг ретро өнгө аястай хослуулсан Zero Scooter нэртэй сегвей бүтээжээ

Zero Scooter жолоодлогын хэсэг дээрээ бүхий л хэрэгтэй мэдээллийг харуулах дэлгэцтэй бөгөөд iOS, Android үйлдлийн системтэй гар утастай холбогдох учир маш орчин үеийн сегвей болжээ. Харин гадна үзэмж нь домогт Vespa мопедыг санагдуулам ретро дизайнтай юм.

Zero Scooter сегвей 25 кг жинтэй ба өөрөө 100 кг даах чадалтай. Тэр 20 км цаг хүртэл хурдлах бөгөөд яг л минионуудад зориулагдсан мэт хөгжилтэй харагдана. Шинэхэн сегвей мөнгөлөг, цэнхэр, улаан, хар гээд олон өнгөний сонголттой ба 5950 еврогоор худалдаанд гарчээ. 

цааш үзэх