Хайх

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа

Арьс арчилгааны багц, сувдан гоёл, хос сүрчиг болон бусад

Text: Бюро 24/7


Жил бүрийн Гэгээн Валентины өдөр ойртох тусам дэлхий нийтээрээ хайртай хүмүүсээ баярлуулахаар төгс бэлэгний эрэлд гардаг билээ. Тэгвэл одоо уламжлал болсон цэцгийн баглаа, чихмэл тоглоом зэргийг мартаад бидний бэлтгэсэн хайртай хүнд тань гарцаагүй таалагдах бэлэгний санаануудад анхаарлаа хандуулаарай.

Олон янзын загварлаг дүр төрх бүрдүүлэх боломжтой ноосон цамц

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 1)

Sisley брэндийн энэхүү ноосон цамц нь өдөр тутамд өмсөх зориулалттай бөгөөд ямар ч энгийн хувцаслалтыг загварлаг болгон хувиргах чадвартай. Бүүдгэр шаргал ба гүн ногоон өнгийн сонголттойгоор худалдаанд гарсан уг цамц нь таны хайртай хүнийг дулаан байлгаад зогсохгүй төрөл бүрийн хувцастай зохицож, олон янзын загварлаг дүр төрх бүрдүүлэхэд нь тусална.

Coach брэндийн хос үнэртэн

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 2)

Coach The Fragrance гэх энэхүү сүрчиг нь Нью-Йорк хотын эрч хүчтэй уур амьсгалыг төгс илэрхийлж байгаа гэдгийг брэндийн бүтээлч захирал Стюарт Виверс онцолсон юм. Эрх чөлөөнд тэмүүлдэг, хэнээс ч хамааралгүй, гоо үзэсгэлэнтэй, залуу бүсгүйд зориулсан энэхүү сүрчиг нь цэцэгсийн анхилуун үнэр, лийр, бөөрөлзгөний навч, Турк сарнайн нотыг өөртөө шингээсэн байгаа. Тэгвэл энэхүү сүрчигний эрэгтэй хувилбар болох Coach for Men нь эрх чөлөөтэй, тааварлашгүй эрчүүдийг магтан дуулсан юм. Ветивер ургамал дээр суурилсан уг сүрчигний дээд нотонд ногоон лийр, бергамот жүрж мэдрэгдэх бол дунд үедээ кардамон анхилна.

Залуу арьсанд зориулсан Shiseido Waso

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 3)

Залуу хосуудад Японы алдарт Shiseido брэндийн Waso цуврал гарцаагүй таалагдана. Зөвхөн байгалийн гаралтай ургамлын найрлага дээр суурилж, залуу арьсны төрөлхийн гоо үзэсгэлэнг тэтгэх зорилгоор бүтээгдсэн энэхүү цуврал нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүс хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Ургамлын үндсэн шим тэжээлийг нь хадгалж, дэвшилтэт технологиор бүтээгдсэн Waso цуврал нь хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд хараахан бэлэн биш байгаа залууст төгс сонголт болно.

Misaki брэндийн сувдан гоёл

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 4)

Монакогоос гаралтай сувдан эдлэлийн Misaki брэнд нь сонгодог хэв маягийг контемпорари дизайнтай хослуулсан, дахин давтагдашгүй гоёлуудыг 1987 оноос эхлэн урлаж байгаа билээ. Сувд нь мөнхийн хайр, гоо үзэсгэлэн, цэвэр ариун байдлыг бэлгэддэг маш тансаг үнэт эрдэнэ юм. Misaki брэнд ч мөн хамгийн анх Франц гэрэл зурагчин ба Япон зураачийн хайрын түүхээс сэдэвлэн байгуулагдсан маш онцгой компани юм. Тиймээс Гэгээн Валентины өдөр хайртай бүсгүйдээ тансаг сувдан гоёл бэлэглэж, үнэнч хайраа илэрхийлэх нь таны романтик зан чанарыг дээд зэргээр илтгэнэ.

Хээнцэр хослол

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 5)

Sisley брэнд нь чанартай материал, өвөрмөц дизайн болон боломжийн үнийг хослуулсан загварлаг хувцаснуудаараа дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болсон билээ. Sisley-гийн дизайнерууд цуглуулгад багтсан эд зүйлс бүрт сонгодог хэв маяг болон орчин үеийн өнгө аясыг шингээж өгдөг тул энэхүү брэндийн хувцсыг хэзээ ч өмссөн цаг үетэйгээ хөл нийлүүлсэн харагддаг онцлогтой. Мөн ажлын уулзалт, коктейль үдэшлэг, эсвэл зүгээр л өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой универсал хувцаснуудыг Sisley санал болгодог.

Salvatore Ferragamo брэндийн хос үнэртэн

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 6)

Италийн Salvatore Ferragamo загварын ордон хоёр жилийн өмнө "Uomo" нэртэй эрэгтэй сүрчгээ танилцуулсан байгаа. Итали амьдралын хэв маяг, эрэлхэг зан чанарыг илтгэх энэхүү сүрчиг нь модны гүн гүнзгий үнэр ба цэцэгсийн сэнгэнэсэн нотуудыг өөртөө шингээжээ. Энэ нь орчин үеийн, ажил хэрэгч, дур булаам эрчүүдэд зориулагдсан шилдэг бүтээлүүдийн нэг юм. Харин бүсгүйчүүдэд тус брэнд "Emozione" гэх цэцэгсийн зөөлөн үнэртэй сүрчгийг зориулан бүтээжээ. Энэхүү сүрчгийг түрхэхэд эхлээд бергамот жүрж, нил цэцэг үнэртэх бөгөөд зүрхэн нотондоо цээнэ цэцэг, Болгар сарнай мэдрэгдэх бол эцэст нь пачули ба цагаан заараар төгсөнө. Эмэгтэйлэг байдлыг магтан дуулсан "Emozione" сүрчиг нь "Uomo" үнэртэнтэй төгс хосолно.

Shiseido брэндийн арьс арчилгааны багц

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 7)

Ази бүсгүйчүүд ямар нэг нөсөө толбогүй, гэрэлтсэн цайвар бөгөөд хамгийн чухал нь эрүүл арьсыг илүүд үздэг билээ. Дэлхийн гоо сайхны салбарт шинэлэг, үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсээр байгаа Shiseido брэнд нь бидний энэхүү хүслийг биелүүлэхээр White Lucent нэртэй арьс арчилгааны цувралыг шинээр танилцуулсан байгаа. White Lucent цуврал нь арьсыг гүнээс нь цайруулж, чийгшил ба тэжээл өгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалах болно. Үр дүнд нь сэвх, толбогүй, жигд өнгөтэй гэрэлтсэн залуу арьс бий болох юм.

Bourjois брэндийн косметикийн бүтээгдэхүүнүүд

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 8)

Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг бүсгүйчүүдэд Францын Bourjois косметикийн брэндийн шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг бэлэглэвэл зохимжтой. Хайртай бүсгүй тань тус брэндийн тогтоц сайтай, чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүнүүдийг (уруулын будаг, нүдний тень, сормуусны будаг) ашиглан гоо сайхны ертөнцөд ноёрхож байгаа сүүлийн үеийн тренд нүүр будалтуудыг хэрэгжүүлэх боломжтой.

Сонгодог загвартай гутал

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 9)

Сайхан гутал таныг сайхан газарт л хүргэдэг гэдэг үг үргэлж хэрэгждэг гэдгийг санаарай! Sisley брэндийн сонгодог загвартай, лакан гутал нь таны хайртай залууг улам бүр дэгжин, цэмцгэр харагдуулах болно. Харин бүсгүйчүүдэд зориулж гутал сонгохдоо илүү чимэглэлгүй, сонгодог загварын туфли нь хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд ямар ч хувцаслалттай зохицдог гэдгийг анхаараарай.

Calvin Klein брэндийн хос сүрчиг

Хайртдаа юу бэлэглэх вэ: Валентины бэлэгний 10 санаа (фото 10)

Орчин үеийн, минималист хэв маягаараа алдартай Calvin Klein брэнд анх домогт Eternity сүрчгийг танилцуулснаас 27 жилийн дараа Eternity Now гэх хос үнэртнээ худалдаанд гаргасан юм. Шинэхэн дурлалын хүчтэй мэдрэмж ба мөнхийн хайрын түүхийг бэлгэдсэн энэхүү хос сүрчиг нь эрч хүчтэй хосуудын хувьд төгс бэлэг болно. Эмэгтэй сүрчиг нь личи, тоор зэрэг шинэхэн шүүслэг жимсний үнэрээр эхэлж , цээнэ ба жүржийн сэнгэнэсэн үнэрээр үргэлжилж, эцэст нь заарын дулаан нотоор төгсөнө. Харин эрэгтэй сүрчиг нь цагаан гаа, наргил модны самрын шүүс, хуш, тонка шош, ваниль зэрэг орцоос бүрдсэн бөгөөд хүчирхэг, аз турших дуртай, өөртөө итгэлтэй эр хүнийг илэрхийлж байгаа юм.

Та дээрх бүх бэлгүүдийг Бишрэлт Их Дэлгүүр, Бишрэлт Бьютигийн салбарууд болон Misaki,  Shiseido, Sisley брэндийн салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Утас: 70128977

цааш үзэх