Хайх

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ?

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хаана, юу хийж болох тухайд

Text: Г.Тэмүүлэн


Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Энэ өдөр амьдралд тань чухал байр суурийг эзэлдэг эмэгтэйчүүдээ баярлуулахаар төлөвлөсөн хүмүүст зориулаад Шангри-Ла зочид буудлын зүгээс санал болгож байгаа онцгой хөтөлбөр, урамшууллуудыг нэг дор цуглууллаа.

Хэрэв та энэ өдөр хаана баярын зоог барих, ямар тоглолт үзэхээ шийдэж амжаагүй байвал Улаанбаатар хотын зүрхэнд байрлах таван одтой Шангри-Ла зочид буудлыг зорин, Horizon Club Lounge, Наадам, Хутон, Кафе Парк буфет ресторануудаас танилцуулж буй доорх саналуудыг сонирхоод үзээрэй.

Шангри-Ла зочид буудал + Horizon Club Lounge

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 1)

Эрхэмсэг бүсгүйчүүдээ магтан дуулах маш олон арга бий. Тав тухтай, тансаг орчинд оройн зоог барьж, тайван уур амьсгал бүрдүүлж алжаалыг нь тайлан нэг өдрийг зөвхөн түүнд зориулах нь Мартын 8-ны мартагдашгүй бэлэг болох болно. Мөн найз бүсгүйчүүд, ээж, эгч, дүүстээ цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх боломжийг бэлэглэснээр таны хичээл зүтгэл, хайр халамж анзаарагдахгүй өнгөрөхгүй гэдэгт итгээрэй. 

 

Кафе Парк буфет ресторан

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 2)

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 3)

Кафе Парк буфет ресторан баярын өдрүүдэд зөвхөн бүсгүйчүүдэд зориулан гэр бүл, найз нөхдийн хамт олон улсын амтат хоолнуудыг зооглон, хамтдаа үнэ цэнэтэй дурсамж бүтээхийг санал болгож байна. Мөн ахлах тогооч нарын Мартын 8-нд тусгайлан зориулж урласан бялуу, амттанууд хүмүүсийн халуун дулаан уур амьсгалд улам бүр баярын амт нэмэх болно.

 

Наадам баар ресторан

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 4)

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 5)

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 6)

Жил бүрийн гуравдугаар сар бол албан ёсоор бүсгүйчүүдийн сар! Тиймээс яагаад бүтэн сарын турш өөрсдийгөө баярлуулж болохгүй гэж? Наадам баар ресторан ч мөн үүнтэй санал нэгдэж, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан онцгой урамшуулал, хөнгөлөлтөөр бэлэг барьж байна. Мөн баярын өдрүүдэд The Voice of Mongolia тэмцээний шилдэг оролцогчдын нэг Э.Энхсүх болон Black and White хамтлаг гоцлол дуучин Н. Ганхуягийн хамтаар амьд хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх болно. Бүх цаг үеийн шилдэг дуунууд эгшиглэсэн төгс үдшийг ээж, эгч эсвэл хөгжмийн ертөнцийн "алтан үе"-ий эргэн дурсахыг хүссэн хүн бүрт бэлэглээрэй! 

 

Хутон ресторан

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 7)

Хойд Азийн хоолны урлагийг бидэнд жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн Хутон ресторан Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан үйлчлүүлсэн бүсгүй бүрийг амттанаар дайлахаар төлөвлөсөн байна.

 

Лобби Лаунж

Харин Лобби Лаунж-д олон зуун дамжсан цайлах соёлын дээд болсон "Их Үдийн Цай"-г бэлгийн багц болгон өгөх боломжийг танд олгож байгаа юм байна.

Мартын 8-нд Шангри-Ла зочид буудалд юу болох вэ? (фото 8)

Шангри-Ла Зочид буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19

Утас: 77029999

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх