Хайх

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт

Оросын Бюрогийн редакторууд санал болгож байна


Өдөр бүр дэлхийд шинэ ном хэвлэгдэж, шинэ цуглуулга гарч, жүжиг тавигдаж, ресторанууд нээгдэж байдаг. Энэ долоо хоногт бид танд эдгээр зүйлсийг санал болгож байна

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 1)

Евгений Тихонович, редакцийн захирал

Билл Мюррейн «Том муу ном»
Билл Мюррей сайн жүжигчин бас гайхмаар хачин, дэггүй сахилгагүйгээрээ цуутай нэгэн. Гэтэл түүний кинон дээрээ хийдэг хий үзэгдэл ангуучлах зэрэг олон сонирхолтой үйлдлийг нь ном болгосон хүн олдлоо. Түүнийг Роберт Шнакенберг гэдэг. Мюррейн адал явдлын түүхийг тэрээр нэг номонд багтаан цуглуулж чаджээ. Заавал унших хэрэгтэй.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 2)

Гипер дууны хурдтай Airbus онгоцны төсөл
Би гэдэг чинь иргэний агаарын тээврийг шүтэн бишрэгч, онгоц бүтээх энэ салбарт юу болж буйг анхааралтай ажиглаж байдаг нэгэн. Сүүлийн өдрүүдэд Airbus компани намайг ихээхэн гайхан бишрүүллээ. Тэд иргэний агаарын тээврийн гипер дууны хурдтай нислэгийн эринг сэргээхээр нэг мөр шийджээ. Дууны хурдаас 4,5 дахин их хурдтайгаар нисэх агаарын хөлөг бүтээх патентаа тэд авсан байна. Харин «Конкорд» тэгж чадаагүй юм даа.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 3)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 4)

Дина Силина, ерөнхий редактор

Сара Бейдуны цүнх
Энэ намрын уйтгар гунигаас аврах эмээр "XANAKS and the Living is Easy" ба "PROZAK Feels Like Heaven Everyday" гэсэн бичигтэй, Ливаны дизайнер Сара Бейдуны "таблет" клач цүнх тодроод байна. Түүнийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 5)

Вуди Аллены «Иррациональ хүн»
Хэрэв энэ ертөнцөд тогтмол байдаг нэгэн зүйл бий гэвэл тэр нь жил бүр дэлгэцнээ гардаг, Вуди Аллены кинонууд болж таарна. Энэ жил гүн ухааны профессор, Эйб Лукас гэх шалтгаантай ч, шалтаггүй ч виски уух хоббитой хүний шинэ түүх дэлгэцнээ гарч байна. Алленд байдаг нийтлэг шинжээр киноны дүр Эйб нь экзистенциализмд автсан сэтгэл санааны хямралтай ч хоёр удаа хайрын жиг ургуулж, гүн ухааны үндсэн зарчмаа амьдрал дээр туршаад шалгаад амждаг. Энэ кино найруулагчийн карьерийн шилдэг киноны нэг болж чадаагүй байж болно. Гэлээ ч хүсэн хүлээж байсан  таашаал төрүүлэх бүтээл гэдэгт нь эргэлзэх зүйлгүй. Бид Вудитэй ярилцаж амжсан, та уншсан биз дээ? Харин киног нь үзээрэй гэж танд зөвлөхгүй байж чадахгүй нь.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 6)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 7)

Анна Малыгина, арт-захирал

Патрика Ремийн Desire ном. "New Erotic Photography"

Гэрэл зураг бий болсноор хүний нүцгэн биеийг дүрслэх шинэ арга, уран бүтээлийн илэрхийллийн шинэ хэрэгслийг зураач нарт өгсөн юм. Саяхан хэвлэлээс гарсан «Хүслэн» нэртэй номонд орчин үеийн 32 гэрэл зургийг нэгтгэжээ. Шинэ технологи, түүний дотор  интернет, Instagram, селфи нь энэ төрлийн зургуудыг зөвхөн техникийн талаас ч биш, зохиомж, сэдэв, агуулгын хувьд хэрхэн өөрчилснийг уг ном үзүүлж байна. Бельгийн Квентин де Брие , Украины дуэт Synchrodogs, Сербийн Ана Крас  ба миний дуртай маш авъяаслаг Лина Шейниус  нар энэ номыг бүтээгч нарын тоонд оржээ.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 8)

Ноа Баумбахын «Хатагтай Америка» кино
Орчин үеийн бие даасан америк киноны хамгийн мэдрэмжтэй найруулагч Нао Баумбахын шинэ кино нь «Хатагтай Америка» (Mistress America) юм. Гол дүрд нь найруулагчийн сахиусан тэнгэр, түүний найз бүсгүй, цаашлаад зохиолынх нь хамтрагч бөгөөд сүрхий эмэгтэйчүүдийн нэг Грета Гервиг дахиад л тогложээ. Наймдугаар сарын дундуур кино том дэлгэцнээ гарч эхэллээ.  Киног оросын прокатад гартал тэдний өмнө нь бүтээсэн сэтгэл догдлуулам  «Хонгорхон Фрэнсис» гэдэг 2012 оны киног дуртайяа дахин үзээд суухаас даа.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 9)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 10)

Анастасия Каменская, соёлын редактор

Санкт-Петербургт аяласан нь
Зуны цагаар Петербургт очиход онцгой шалтаг хэрэггүй л дээ. Гэхдээ л бас бус шалтгаан байна. Русский музейд (Оросын музей) нь «Энэ бүгд хэрхэн эхэлсэн бэ...» гэдэг нэртэй үзэсгэлэн одоо гарч байна. Тэнд Германы неоэкспрессионист зураач Георг Базелицийн зургийн цуглуулгыг үзүүлж буй. Харин Эрмитажид Заха Хадидын хуучин бүтээлүүдийн үзэсгэлэн нээгджээ. Тэд хоёулаа л хэвшмэл ойлголтын  хэм хэмжээг өөрчилдөг, өөрийн чадвар, авъасаар нэрд гарсан зураачид юм. Базелицийн зотон, Хадидын архитектурын загварыг үзсэн тохиолдолд тэднийг хэзээ ч мартахгүй.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 11)

Свитшот - Натали Лескова
Петербургийн музейгээс Москва руу. Дизайнер Натали Лескова, Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн улсын музейд юбка, аксессуар, свитшот (зузаан, памбагар ноосон цамцанд ойр нэг төрөл) -ын бүхэл бүтэн цуглуулгыг уг музейн урлагийн бүтээлүүдийн сэдвээр бүтээгээд танилцуулж байна. Корнель де Лионы «Эмэгтэйн хөрөг» зургийн хувилбарыг өөрийн болгох боломж дахиад лав олдохгүй. Дашрамд хэлэхэд, Петербургийн дизайнер Наталид Хойд нийслэлийн янз бүрийн зураглалтай тийм хувцас зөндөө бий. Нева мөрний эрэг дээр очоод, Петербургээс салмааргүй байгаа хүмүүст яг таарахаар хувцас гээч.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 12)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 13)

Дарья Богомолова, гоо сайхны редактор

22.11 Color Bar
Хэрэв та интерьерийн будалт хийлгэхээр ямар өнгө сонгохоо мэдэхгүй байгаа бол  "Аптекарский огород" гэдэг газраар ороорой. Саяхан тэнд "22.11 Color Bar" гэх шинэ газар нээгдсэн юм. Москвагийн төвийн тэр төгөлд ямар ч нарийн будалт хийхэд хэрэгтэй бүх мэдээлэл, будаг цугларсан тэр газар энэ зун бий болсон юм.
Хаяг: Проспект Мира, 46, стр. 1
(962) 966-13-13

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 14)

Yves Saint Laurent-ийн Pop Water
Кара Делевинь нүүр царай нь болсон Yves Saint Laurent-ын удаан хүлээлгэсэн цуглуулга өнгөрсөн долоо хоногт Москвад гарч ирлээ. Арванхоёр хурц өнгийн уруулын лак, металл  өнгө бүхий  нүдний тинтууд (анх Солонгосын гоо сайхны үйлдвэрт гарч ирсэн, арьсны өнгийг хувиргах чадвар бүхий өнгийн пигментүүд) л энэ намрын гол баатрууд болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 15)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 16)

Полина Скрябина, загварын редактор

Christian Louboutin-ы Dolly Birdy шаахайнууд

Сайн уу, жараад он минь, чамайгаа санан гуниглаж байлаа. Хайртай арван жил минь загварын ертөнцөд буцаад ирлээ. Тэдний хамт Mary Jane загварын өхөөрдөм шаахай маань иржээ. Миний татагдаад байгаа нь гялалзсан glitter bombing-аар өсгийг нь чимсэн Christian Louboutin-ы нинжин цэнхэр хос юм. Насанд хүрэх хүсэл багатай, өндөр өсгий дээр зогсохгүй гэсэн бүсгүйчүүдэд шилдэг сонголт болно доо.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 17)

«Музеон» дэх авангард хөгжмийн Fields наадам
Өнгөрсөн долоо хоногт миний дуртай «Музеон» цэцэрлэгт хүрээлэнд авангард хөгжмийн Fields наадмын сиквелийг (үргэлжлэл гэсэн утгатай англи үг) Москвагийн өдрөөр есдүгээр сарын 5-нд хийнэ гэж зарлав. Өнгөрсөн жил би тэр наадамд төгөлдөр хуур тоглож байсан гайхамшигтай Хаушкийн гарын хөдөлгөөнийг бишрэн харж суулаа. Удахгүй болох энэ жилийн наадмаар нутаг нэгт битмейкерийн (ая зохиогч) "А Ishome" гэх цовоо аялгуу, Британийн Жеймс Блэкшоугийн цахилгаан хөгжмийн медитатив эмбиент хөгжмийн аянд бүжиглэнэ гэж төлөвлөөд амжлаа.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 18)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 19)

Лиля Ислямбаева, амьдралын хэв маяг бүлгийн редактор

Парисын Carpenters Workshop Gallery дэх, Себастьян Бражковичийн бүтээсэн тавилга
Хэрэв намрын эхээр танд ид шидийн увидас тохиож, Парист очиж чадлаа гэвэл Carpenters Workshop Gallery-аар дайраад гарах хэрэгтэй. Тэгвэл ч илүү их азтайд тооцогдох болно доо. Тэр нэртэй, тавилагын галарей нь мужаан дизайнч, дээр нь гүн ухаантан (дизайнер гүн ухаантан болохоор суралцаж байгаа) Себастьян Бражковичийн үзэсгэлэнг гаргаснаар энэ наймдугаар сард дурсагдан үлдэх байх.
Бражкович эд зүйлсийн  хэвшмэл дизайны загварт баригдаагүй нэгэн бөгөөд санаанд багтамгүй хэлбэр галбиртай өөрийн бүтээлүүдэд бүр дарагджээ. «Фибоначчи» сандлын алмайруулсан мушгиа, Vanishing Point буйдан түүнийх нь гэрч болно биз. Тийм содон зүйлсийг одоо л сонирхдог цаг. Арван жилийн дараа гэхэд Бражковичийн гуншинд "шүтээн" гэх  үг нэмэгдээд, хүмүүс түүний бүтээлийг авах гэж урт, удаан дугаарладаг болно.  Үзэсгэлэн наймдугаар сарын 29 хүртэл ажиллах юм.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 20)

Star Walk апп ба наймдугаар сарын одот тэнгэр
Та ухаалаг утас, аппуудаар шөнийн тэнгэрийг харахаар цонхон дээрээ тухлаарай. Наймдугаар сар бол од харвах цаг юм. Персейн ордод одод харвах оргил үе нь өнгөрсөн ч харваж буй оддын бороог харах боломж хараахан дуусчихаагүй л байна. Хэрэв хотын тэнгэр бүрхэг байвал Star Walk апп танд хэрэг болно. Надад тэр бий. Тэр сансрын бүх хөдөлгөөнийг дээд зэргийн сайхнаар харуулж өгдөг. Гэхдээ мэдээж, амьдаар харах нь хамаагүй дээр л дээ. Тэнгэрт үзэж харах юм үй түмээрээ бий шүү дээ. 

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 21)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 22)

Екатерина Нехлюдова, нийтлэгч редактор

Стейси Кордуэлл ба Айири А. Аки нарын « Карл хайчив?» ном

Милан, Парис, Нью-Йоркийн гудамжаар түүнийг хөөгөөд гүйгээд байдаг, Карлын халуухан хөгжөөн дэмжигч би биш. Гэлээ ч цуутнуудын дундаас хар-цагаан Карлыг хайж гүйх санаа надад таалагдаж байгаа. 

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 23)

Скай Феррейрын Masochism шинэ цомог
Дуучин бүсгүй энэ шинэ цомгоосоо хоёр ч дууг нь танилцуулсан байна. Түүний нийтийн сүлжээн дэх хаяганд "Кейт Мосстой хамтарлаа" гэх зэрэг шоглоом маягийн сэтгэгдэл байгааг харвал Masochism дажгүй цомог болсон байх. Скай өөрөө 1992 онд төрсөн ч наяад он руу тэмүүлсэн хандлагатай нь цомгийн зарим хэсгээс мэдрэгдээд байгаа юм. Феррейра ч өөрөө түүнийг үгүйсгэхгүй байна.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 24)

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 25)

Полина Козлова, хөгжмийн редактор
«1900 оноос хойших урлаг: Модернизм, антимодернизм ба постмодернизм» ном
«Гарааш» /соёлын төв/ ба Ad Marginem /хэвлэлийн газар/ хоёр хамтран орос уншигчдад  Барт, Зонтаг, Гройс зэрэг олон уран бүтээлчдийг шинээр нээж харах ном гаргажээ. Би ч гэсэн «1900 оноос хойших урлаг» номтой учирна гээд л тэсэн ядан хүлээн сууна. 1900 оноос хойш урлагт юу юу тохиолдсон тухай зуу гаруй бүлэгт хуваан өгүүлсэн энэ номыг Хэл Фостер, Розалинда Краусс, Ив-Ален Буа, Бенджамин Бухл гэх дөрвөн зохиолч бичжээ. Энэ ёстол л урлаг судлаачдын мөрөөдөл болохоор ном доо.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 26)

Happy Mondays - Bummed (1988) цомог
Хөгжимд бол наяад оны янз бүрийн хувилбар үргэлж эргэн моодонд ороод байдаг "өвчтэй". Энэ удаа Британичуудын Happy Mondays гэдэг хоёр дахь цомогт эргээд орчихлоо. Энэ чиглэлийн хамгийн хурц тод төлөөлөгчдийн нэг Мэдчестер (mad + Манчестер) лейблд Joy Division, New Order, Factory Records зэрэг одууд хөгжмөө бичүүлж байлаа. Тэд наяад оны сүүлч, ерээд оны эхэн үеийн Британийн соёлд чухал байр суурь эзэлсэн билээ.

Шилдгийн шилдэг: Buro 24/7 редакцийн сонголт (фото 27)

 

цааш үзэх