Хайх

Хэт ажилсаг даргатайгаа хэрхэн ойлголцох вэ?

Хэт ажилсаг даргатайгаа хэрхэн ойлголцох вэ?

Анхнаасаа хил хязгаарыг тогтоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Дарга тань ажилдаа хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд тардаг уу? Тэр бүх уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож, таны цахим шууданг ажлын үйл явцын талаарх болон шинэ даалгаврын зааварчилгатай зурвасуудаар дүүргэдэг байх өндөр магадлалтай. Эхэндээ түүний хэлсэн бүхнийг биелүүлж, багийн идэвхтэй гишүүн гэдгээ харуулж болох ч, цаашид тэр танаас улам ихийг шаардах тул танд эцэст нь хувийн амьдралдаа зарцуулах цаг хугацаа, хүч тэнхэл үлдэхгүй гэдгийг Quartz онцолж байна.

Түүний хүлээлтийг өөрчил

Хэт ачаалалтай ажиллах нь түүний хувьд амьдралын хэв маяг нь байж болно. Энэхүү ажлын хэмнэл нь танд хүндрэл учруулж байгаа гэдгийг та өөрөө л даргадаа мэдрүүлэхгүй бол тэр огт анзаарахгүй өнгөрөх болно. Мөн та эртхэн хэлэхгүй л бол нөхцөл байдал улам бүр хүндэрнэ.

Ажил хийх дургүй, залхуу амьтан гэх сэтгэгдэл үлдээхгүйн тулд яриагаа "Ойрын/ дундын зорилтод яг ямар үүрэг даалгавар биелүүлэхийг надаас хүсэж байна вэ? Үүнийг хэрхэн мөн ямар хугацаанд биелүүлэх боломжтой вэ?" гэсэн асуултуудаар эхлүүлээрэй. Харин дараа нь дарга тань биелүүлэхэд хэт бодит бус хугацаа заасан тохиолдолд энэ талаар түүнтэй шулуухан ярилцах хэрэгтэй.

Үр дүнтэй гэдгээ батал

Та ажлын цагийг зүгээр сууж өнгөрөөлгүй, үр дүнтэйгээр ашигладаг, үнэ цэнэтэй ажилтан гэдгээ удирдлагууддаа харуулаарай.

Ихэвчлэн цагаа зөв ашиглаж чаддаггүй хүмүүс хэт их ажилладаг бөгөөд тэд үргэлж завгүй байдаг. Энэ урхинд орохгүйн тулд цагийн хуваарьтаа багтаагүй уулзалтуудыг хасаж, хэрэгцээгүй үүрэг даалгаврыг орхиж, "үгүй" гэж хэлж сурч, ажлаа хамтран ажиллагсадтайгаа тэнцүү хувааж авах хэрэгтэй юм.

Харилцаагаа хязгаарла

Хэрэв дарга тань ажлын бус цагаар зурвас илгээсэн тохиолдолд үл тоомсорлохын оронд хариу өгсөн нь дээр. Та зурвас хүлээн авснаа мэдэгдээд, ажлын цаг эхлэхэд хамгийн түрүүнд түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэдгээ хэлээрэй.

Анхнаасаа ажлын болоод хувийн цаг хугацааны хоорондын хил хязгаарыг тогтоосон байхад танд даргатайгаа зөвшилцөхөд харьцангуй амар байх ба илүү цагаар ажиллах ч шаардлага гарахгүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх