Хайх

Яагаад ажлын цагаар дуг хийх хэрэгтэй вэ?

Яагаад ажлын цагаар дуг хийх хэрэгтэй вэ?

Бас үүнийхээ төлөө хэнээс ч бүү уучлалт гуй!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Ажлын цагаар дуг хийх нь мэдээж ажлын байран дээр хийж болохгүй хориотой зүйлсийн нэг билээ. Тиймээс бусад ажилтнууд завгүй ажиллаж байх зуур хэн нэгэн юу ч хийлгүй тайван унтах нь зохисгүй үйлдэл мэт санагдаж болох юм. Тэгвэл одоо бүх зүйл өөрчлөгдөж байна! New York Times сонины баталснаар өдрийн унтлага хийх нь харин ч эсрэгээрээ ажлын бүтээмжийг сайжруулдаг байна.

Тэдний энэхүү нийтлэлд Риверсайд дахь Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, "Take a Nap! Change Your Life" номын зохиолч Сара Медник өдрийн цагаар 20-60 минут унтаж амрах нь ажлын бүтээмж, ой тогтоолт ба мэдээлэл хүлээн авах чадварыг сайжруулдаг гэж мэдэгдсэн юм.

Мөн Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн нойр судлалын төвийн захирал, сэтгэцийн анагаах ухааны профессор Жером Сигел хэлэхдээ өдрийн унтлага нь соргог байдлыг нэмэгдүүлдэг нь үнэн хэдий ч, хүний бие зөвхөн шөнө 7-8 цаг унтсан тохиолдолд л хангалттай амарч чаддагийг онцолсон байна.

Ажлын цагаар дуг хийхэд юуг анхаарах вэ?

Юуны өмнө хэн нэгэн танд саад болохооргүй, чимээгүй газар олоорой. Үүнээс гадна, аль болох харанхуй газар сонгох хэрэгтэй. Ингэхдээ мөн унтлагын маск эсвэл чихэвч ч зүүж болох юм. Эцэст нь хэлэхэд та ойролцоогоор 20 минут дуг хийхээр сэрүүлгээ тавихад л хангалттай. Харин хэрэв энэ хугацаанаас хэтэрвэл та анх байснаасаа ч илүү нойрмог болох магадлалтай юм шүү.

цааш үзэх