Хайх

Зөвхөн өөртөө тохирсон амжилттай карьерыг хэрхэн олох вэ?

Зөвхөн өөртөө тохирсон амжилттай карьерыг хэрхэн олох вэ?

Гурван асуултад үнэнчээр хариулаарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид өөрсдийнхөө амьдралыг төлөвлөхдөө бусад хүмүүсийн үзэл бодол, туршлага дээр тулгуурлан шийдвэр гаргадаг. Тэгвэл бусдын үзэл бодол, туршлагаас үл хамааран хэрхэн өөрийн замыг олох тухай карьер болон хувь хүний хөгжлийн талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг Boundless төслийн үүсгэн байгуулагч Пол Миллерд хуваалцаж байна.

Тэрээр юуны өмнө өөрийгөө бүрэн гүйцэд ойлгохын тулд гурван асуултад хариулахыг санал болголоо. Эдгээр асуултад хариулснаар таныг жинхэнэ утгаараа аз жаргалтай хүн болгох карьерыг сонгож чадна.

Танд яг жинхэнээсээ хэр их хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?

Зарим хүмүүс өндөр цалинг амжилтын хэмжүүр гэж үздэг. Харин таны хувьд? Та мөнгөө юунд зарцуулах шаардлагатай байгаагаа сайтар бодоорой. Магадгүй та бага цалин авч, бага хугацааг ажилдаа зарцуулж, улмаар гэр бүлдээ илүү их цаг гаргах хүсэлтэй ч байж болох юм. Мөн энэ тохиолдолд өөрийн сонирхлоо хөгжүүлэхэд тань илүү их цаг хугацаа гарах болно.

Танд ямар төрлийн ажил таалагддаг вэ?

Тухайн ажлыг тушаалын дагуу эсвэл өөрийн хүслээр хийж гүйцэтгэх гэсэн хоёр төрлийн ажлын хандлагыг Пол онцолж байна. Энэ хоёр зүйлийг хослуулж болох ч үүнийг хүчээр хийх боломжгүй юм. Тиймээс өөрийгөө сайтар сонсож, зөвхөн таны сонирхлыг татаж байгаа зүйлийг л хийгээрэй.

Та цаг хугацаагаа юунд зарцуулахыг хүсэж байна вэ?

Гэр бүл, найз нөхөд, хобби, аялал гээд амьдралд тань ажлаас өөр эрхэм зүйлс байдаг бол чухал мөчүүдээс хоцрохгүйн тулд эдгээрийг хэрхэн тэнцвэртэй хослуулах талаар сайтар тунгаах хэрэгтэй юм. Жишээ нь Пол ажлын туршлага хуримтлуулахаар Тайвань улс руу гурван сарын хугацаатай амьдрах шаардлага гарсан ч тэрээр нүүхээсээ өмнө дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхөөр удаан хугацааны амралт авсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх