Хайх

Бүжиг бол фитнесс: Тейяна Тейлорын төгс биеийг дахин нэг харцгаая

“Body by Teyana Taylor”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнгөрсөн наймдугаар сард Канье Уэстын "Fade" клипэнд тоглож, олон мянган бүсгүйчүүдийг "gym"-д явахад хүргэсэн Тейяна Тейлор өөрийн "Fade 2 Fit" фитнесс хөтөлбөртөө зориулж шинэ видео гаргасан байна. Дуучин, жүжигчин бүсгүй энэ удаад Vogue сэтгүүлтэй хамтран фитнесс дасгалуудыг бүжгийн хөдөлгөөнтэй хольсон бичлэгийг танилцууллаа. Энэ видеонд Тейяна Нью-Йорк хотын Waldorf Astoria зочид буудлын өрөөнд суниаж, гэдэсний таталт хийж, бүжиглэж, хаана ч, хэзээ ч дасгал хийж болохыг харуулдаг.

Сонирхуулахад Тейяна өөрийн гуалиг, чанга биеийг спорт зааланд бус бүжгээр хичээллэж бүтээсэн хэмээн нууцаа дэлгэсэн юм. Тэрээр "Бүжиг бол фитнесс" гэж ярьсан байна.

Тейяна "Fade 2 Fit" нэртэй өөрийн дасгалын программ бүхий цуврал видеонуудыг ирэх хоёрдугаар сараас эхлэн өөрийн вебсайтаараа дамжуулан цацах болно.

цааш үзэх