Хайх

Ялагчдад зориулсан мэдлэг: Өөх хэрхэн энерги болон хувирдаг вэ?

Ялагчдад зориулсан мэдлэг: Өөх хэрхэн энерги болон хувирдаг вэ?

Ийм амархан гэж үү?

Text: Ж.Чинбат


Таныг фитнес клуб руу явахаас өмнө сануулах нэг зүйл байна. Жин хасах үед өөх хэрхэн хэрэгтэй энерги болдог тухай та уншиж байсан уу? Өөхний эсийн молекулыг зөв ашиглах юм бол энэхүү биохимийн үйл ажиллагаа таныг тарган харагдуулах биш харин ч хэрэгцээт энерги болон хувирдаг юм шүү

Улаанбаатарын төвөөр бариу даашинз, скинни жийнс зэрэг биеийн галбирыг тодотгосон хувцастай бүсгүйчүүд итгэл төгс алхаж яваа дүр төрх өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэд нэгэнт фитнес болон эрүүл хооллолтын талбарт өөрийгөө ялж чадсан болохоор үсээ өтгөн бөгөөд хөвсгөр, арьсаа эрүүл бас цагаан хэвээр хадгалахад илүү их цаг гаргах боломжтой байдаг. Яг ийм ялагч болмоор байв ч оффис, машин, ажил гэсэн гурван газраас өөр тийш ил гарч, цухуйж чадахгүй олон эмэгтэйчүүд бий. Тэд цонхны ардаас "Би нэг л өдөр өөрийнхөө хүссэн бие, галбиртай болно" гэх хэрэгжих хугацаа нь тодорхойгүй төлөвлөгөөнийхөө талаар эргэцүүлдэг. Бүсгүй минь, тэгвэл танд нэг зүйл санал болгохыг зөвшөөрнө үү. Эхлээд чихэртэй, өтгөн кофегоо хойш нь тавьчих. Учир нь би энэ удаад таны биеийг мяраатай харагдуулаад байдаг өөхийг хэрхэн шатаахыг хэлж өгөх гэж байна. Харин таны цүнхэнд эсвэл хөргөгчинд байгаа чихэрлэг зүйлс өөх болж,  зорьсондоо хүрэхэд чинь саад болох учраас зүгээр л өөрөөсөө өөр хэн нэгэнд бэлэглэчих! 

Ялагчдад зориулсан мэдлэг: Өөх хэрхэн энерги болон хувирдаг вэ? (фото 1)

Хүмүүс бид тарган ч бай туранхай ч ба биедээ хэдэн тэрбум өөхний эс тээж явдаг. Тэд ямар хэлбэртэй байхаас үл хамааран хүний арьс ба булчингийн эдийн хооронд ошдог юм. Хүний биеийн жин хэд байх нь хэр их хэмжээний өөхний эстэй байхаас шалтгаалдаггүй. Харин эдгээр эсүүд хэр их өөх нөөцлөснөөс хамаарч хэлбэлздэг юм шүү. Тэгэхээр жин хаяхаар тэмцэх гэж буй бүсгүй та эхлээд өөрийгөө энэ талбарт ялж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Өөртөө хэлээд үз дээ, "Би ялж чадна" гээд. Хамаагүй дээрдэж байгаа биз! Харин хоёрт нь өөхний энэ хуримтлал жин хасах үед хэрхэн задардагийг олж мэдээрэй. 

та шатааж буйгаасаа бага калори хэрэглээд байвал таны бие энергийн хомсдолтой тэмцэхийн тулд өөхийг задлана. 

Энгийнээр хэлбэл өөхний эсийн орон зайд молекулыг хэрэгцээтэй энерги болгон хувиргадаг биохимийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Энэ бүх үйл явц нь ердөө хөдөлгөөний хэмжээгээ нэмж, калорийн хангамжаа багасгахаас эхэлнэ. Юу гэсэн үг вэ гэхээр лифтээр биш шатаар доош бууж, чихэрлэг тослог зүйл хэрэглэхээ болино гэсэн үг шүү дээ. 

Калори гэдэг бол хүнсэнд хэр их боломжит энерги буйг илтгэдэг үзүүлэлт билээ. Тиймээс та шатааж буйгаасаа бага калори хэрэглээд байвал таны бие энергийн хомсдолтой тэмцэхийн тулд өөхийг задлана. Ингэхийн тулд хөдөлгөгч даавар ялгаруулж, өөхийг илүү их энерги болгон задалдаг чухал энзимд дохио өгөх юм. Энэ үйл явцыг зохицуулдаг гол энзимийг липаза гэдэг. Липаза өөхний эсийг идэвхижүүлснээр өөхний эсэн доторхи өөхний нэг хэлбэр болох триглицеридийг ялгаруулна. Триглицеридийн молекул бүр глицерол ба гурван өөр өөхний хүчил болон задардаг юм. 

Цааш нь элэг глицеролыг задалснаар энерги ялгарч, чөлөөт өөхний хүчлүүд нь цусны урсгалаар дамжин шууд булчинд очно. Ингэснээр булчингийн эсүүд өөхний хүчлийг шимэгдүүлж, нэмэлт энерги шаардлагатай үед зарцуулахад тусалдаг.

Тиймээс та энергийг үүсгэхгүй л бол өөх таны биед хадгалагдсаар л байх болно. Тэд ер нь хааш ч хөдлөх дургүй залхуу учраас та өөрөө л хөдөлгөөн хийж, тэдэнд баяртай гэж хэлээрэй. 

 

Ялагчдад зориулсан мэдлэг: Өөх хэрхэн энерги болон хувирдаг вэ? (фото 2)

 

цааш үзэх