Хайх

Team Mongolia: Долоо, найм, ес дэх өдрийн тойм

Team Mongolia: Долоо, найм, ес дэх өдрийн тойм

1 хүрэл медаль

Text: Ж.Чинбат


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Рио-де-Жанейро хотод Олимпийн наадмын долоо, найм, ес дэх өдрүүдэд өрсөлдсөн монгол тамирчдын тэмцээний тоймыг хүргэж байна

Ес дэх өдөр 

Боксын 60-кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангасан Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тулаанд францын боксчин Ү.Софьянтай тулалдаж ялагдлаа. Тэрээр ийнхүү Рио-де-Жанейрогоос хоёр дах медалийг эх орондоо авчирлаа.  

Боксчин Б.Чинзориг шөвгийн 16-д дэлхийн аварга ОХУ-ын В.Дунайцевт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. 

Team Mongolia: Долоо, найм, ес дэх өдрийн тойм (фото 1)

Боксын 56 кг-ын жинд Э.Цэндбаатар ялалт байгуулж, шөвгийн  8-д үлдлээ. Тэрээр ДАШТ-ий хүрэл медальт, Беларусийн шинэ од Д.Асанауг 2:1-ээр ялж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

Марафон гүйлтийн тэмцээнд оролцож буй монголын гурван тамирчины нэг Л.Огтонбаяр 85-Р байранд шалгарч, тэмцээнээ өндөрлөлөө. 

Марофонч Б.Мөнхзаяа тэмцээний үеэр

Мөн Марафон гүйлтийн тэмцээнд хурд, хүчээ үзсэн Б.Мөнхзаяа 72-р байранд шалгарсан байна. 

Найм дах өдөр 

Боксын 52 кг-д тулалдсан Х.Энх-Амар шөвгийн 32-д Мексикийн боксчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Долоо дах өдөр 

Боксын 60-кг-ийн жинд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалын төлөөх тоглолтонд Алжирийн боксчин Реда Бенбазизыг ялж, мөнгөн медалын төлөөх тоглолтын эрхээ авсан юм. Гэвч харамсалтайгаар Д.Отгондалай маань медалийн өнгөө өөрчилж чадсангүй.

Б.Есүй тэмцээний үеэр

Усанд сэлэлтийн 50 метрийн төрөлд өрсөлдсөн 16 настай Б.Есүй өврөөр даллах төрөлд өрсөлдсөн 91 тамирчнаас 60-р байр эзэллээ.

Жүдо бөхийн +100кг-д барилдсан Б.Тэмүүлэн шөвгийн 32-д Алжирийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

цааш үзэх