Хайх

Apple энэ хавар iPad Mini 5, AirPods 2 ба AirPower цэнэглэгч худалдаанд гаргах магадлалтай

Apple энэ хавар iPad Mini 5, AirPods 2 ба AirPower цэнэглэгч худалдаанд гаргах магадлалтай

Одоогоор яг хэзээ гарах нь тодорхойгүй байна

Text: Бюро 24/7


Зураг:

Apple компани энэ хавар гурван шинэ төхөөрөмж танилцуулна хэмээн зарим эх сурвалжууд мэдэгдэж байна. Тодруулбал A10 эсвэл A10X загварын шинэ процессортой iPad Mini 5, сайжруулсан дуу авиа, хар өнгийн сонголттой AirPods 2, нэгэн зэрэг олон төхөөрөмж цэнэглэх боломжтой AirPower нэртэй цэнэглэгч гэсэн гурван шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл цацагджээ.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр шинэ AirPods 2 өмнөх загвараасаа 40 ам.доллараар өндөр үнэтэй буюу 200 ам.доллараар худалдаалагдах гэнэ. Мөн уг чихэвч нь гаднах дизайны хувьд ерөнхий хэлбэр нь өөрчлөгдөхгүй ч гадаргуу нь гулгамтгай биш болно гэдгийг мэдэгдсэн байна. Харин нэгэн зэрэг iPhone, Apple Watch, AirPods зэрэг төхөөрөмжүүдийг цэнэглэх чадвартай AirPower цэнэглэгч нь ойролцоогоор 150 ам.долларын үнэтэй худалдаанд гарах магадлалтай байгаа аж. Одоогоор шинэ iPad ямар үнээр зарагдах нь тодорхойгүй байгаа юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх