Хайх

Apple компани албан ёсоор өмнө нь хэрэглэж байсан iPhone 7 худалдаанд гаргалаа

Apple компани албан ёсоор өмнө нь хэрэглэж байсан iPhone 7 худалдаанд гаргалаа

499 ам.доллараас эхэлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компанийн АНУ дахь албан ёсны вебсайт дээр сэргээн засварлагдсан iPhone 7 ба iPhone 7 Plus ухаалаг утаснууд худалдаалагдаж эхэлсэн байна.

Тодруулбал тус компани өмнө нь хэрэглэж байсан утаснуудад үйлдвэр дээрээ шинэ батерей болон цоо шинэ эх бие суулгаж мөн загвар бүрт шинэ чихэвч, цэнэглэгч ба хайрцаг дагалдуулан худалдаанд гаргаж байна. Ингээд ч зогсохгүй эдгээр утаснуудад яг л цоо шинэ загвартай адил нэг жил хүртэлх баталгаат хугацаа олгохоор болжээ.

Харин үнийн хувьд iPhone 7-гийн 32 GB багтаамжтай загвар нь 499 ам.доллараар худалдаанд гарч байна. Мөн Apple компани хэрэглэгчдэд 128 GB ($589) ба 256 GB ($679) багтаамжийн сонголтуудыг ч бас олгож байгаа аж. Ямартаа ч энэхүү сэргээн засварлагдан худалдаанд гарч байгаа утаснууд нь цоо шинэ iPhone 7 загвараас 50-80 ам.доллараар хямд тусч байгаа юм.

цааш үзэх