Хайх

Apple компани хоёр шинэ iPad танилцууллаа

Apple компани хоёр шинэ iPad танилцууллаа

Цоо шинэ iPad Air ба iPad Mini

Text: Buro.Mongolia


Apple компани өчигдөр буюу шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болохоос яг долоон хоногийн өмнө ямар нэгэн дуулиан шуугиангүйгээр хоёр шинэ загварын iPad танилцуулж гэнэтийн бэлэг барилаа. Тодруулбал тэд мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан тав дах үеийн iPad Mini болон цоо шинэ iPad Air таблетуудыг олон нийтэд харуулсан юм.

iPad Mini

Apple компани хоёр шинэ iPad танилцууллаа (фото 1)

Шинэ iPad Mini-д A12 Bionic процессор, 7,9 инчийн Retina дэлгэц суулгагдсан бөгөөд Apple Pencil дэмжих чадвартай болжээ. Шинэ чип суулгаснаар өмнөх загвараасаа үзүүлэлт нь гурав дахин сайжирч, график нь ес дахин хурдан болсон бол 2040 x 1536 пикселийн нарийвчлал бүхий True Tone технологитой Retina дэлгэцийн тусламжтай 25% илүү тод болсон гэдгийг компанийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Мөн 8 мегапикселийн арын камер нь бүдэг гэрэлтэй үед илүү сайн чанарын зураг авч, HD видео бичих чадвартай аж. Харин 7 мегапикселийн урд камер нь илүү сайн чанартай селфи зураг авах боломжийг бүрдүүлжээ. Шинэ iPad Mini загвар нь мөнгөлөг, саарал (space gray), алтлаг өнгийн сонголттойгоор $399-аас эхлэн худалдаалагдана. Та өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалга өгч болно.

iPad Air

Apple компани хоёр шинэ iPad танилцууллаа (фото 2)

Энэхүү цоо шинэ загварын таблет нь iPad Pro (10,5 инчийн дэлгэцтэй) загварыг орлох зорилгоор бүтээгдсэн байна. Шинэ iPad Air таблетыг 10,5 инчийн Retina дэлгэц, Apple Pencil, Smart Keyboard дэмжих чадвар ба A12 Bionic чипээр "тоногложээ". Ингэснээр мэдээж үзүүлэлт болон дэлгэц нь илүү хурдан, илүү тод болж сайжирсан байгаа. Мөнгөлөг, саарал (space gray), алтлаг өнгийн сонголттой уг загварыг $499-аас эхлэн урьдчилан захиалах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх