Хайх

Apple компани ухаалаг шүдний сойз худалдаанд гаргалаа

Apple компани ухаалаг шүдний сойз худалдаанд гаргалаа

Apple Watch-тай холбогдож бас iPhone дээр таны шүдний зургийг харуулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани Colgate брэндтэй хамтран ухаалаг шүдний сойз зохион бүтээж, албан ёсны вебсайт дээрээ худалдаалж эхлээд байна. Энэхүү шинэ төхөөрөмж нь "Smart Electronic Toothbrush E1" гэх нэртэй бөгөөд гаднаасаа яг л энгийн цахилгаан шүдний сойз шиг харагдах болно. Сойзны бариул хэсэгт iPhone, iPad, Apple Watch болон Colgate-ын апптай холбогддог тусгай механизмыг суулгаж өгчээ. Харин хошуу хэсэгт мэдрэгчүүдийг суурилуулж өгсөн ба энэ нь шүдээ угаахад тохиромжтой төгс байрлалыг илрүүлэхэд зориулагдсан юм. Мөн таны шүдний сойзны мэдээлэл нь Bluetooth-ээр дамжуулж Colgate аппад автоматаар хадгалагдан, iPhone, iPad дээр тань харагдах болно.

Apple энэхүү бүтээлээ "Хиймэл оюун ухаантай анхны шүдний сойз" хэмээн нэрлэж байна. Учир нь "Smart Electronic Toothbrush E1" нь сойзыг ашиглах бүрт мэдээллийг хадгалж, хэрэглэгчийн онцлогт тохирсон шүд угаах тусгай горимыг тохируулж өгдөг. Ингээд ч зогсохгүй ухаалаг шүдний сойз апп дотроо хүүхдүүдэд зориулсан хоёр ч үнэгүй тоглоом суулгажээ. Мөн цэнэгээ нийт 10 хоногийн турш хадгалах чадвартай аж.

Та энэхүү ухаалаг шүдний сойзыг 99,95 ам.долларын үнэтэйгээр Apple-ын албан ёсны вебсайтаас худалдан авах боломжтой.

цааш үзэх