Хайх

Apple шинэ iPod Touch худалдаанд гаргалаа

Apple шинэ iPod Touch худалдаанд гаргалаа

A10 Fusion чип болон зургаан өнгийн сонголттой

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн нэгдүгээр сард Apple компани iPod Touch хөгжим тоглуулагчийн шинэ хувилбарыг танилцуулах магадлалтай хэмээн яригдаж байсан бол одоо тэд энэхүү төхөөрөмжөө албан ёсоор худалдаанд гаргалаа.

Apple-ын долоо дах үеийн iPod Touch нь дөрвөн инчийн Retina дэлгэц, A10 Fusion гэх микро процессороор тоноглогдсон тул хагас бодит орчинд суурилсан (AR) тоглоом тоглож, FaceTime-д групп чатаар харилцах боломжтой болжээ. Мөн шинэ хувилбар iOS 12 үйлдлийн систем дээр ажиллана. Үүнээс гадна энэхүү төхөөрөмж нь цагаан, алтлаг, хөх, ягаан, хар-саарал, улаан гэсэн нийт зургаан өнгийн сонголттой болсон байна.

Үнийн хувьд 32GB багтаамжтай iPod Touch нь 199 ам.доллар бол 128GB багтаамжтай хувилбар нь 299 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин хамгийн үнэтэй буюу 256 GB багтаамжтай iPod Touch-ийг 399 ам.доллараар авч болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх