Хайх

Автомат технологиос болж ямар мэргэжлүүд устан алга болох вэ?

Автомат технологиос болж ямар мэргэжлүүд устан алга болох вэ?

Bloomberg-ийн судалгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Bloomberg сэтгүүл автомат технологиос шалтгаалан ямар, ямар мэргэжлүүд устан алга болох тухай судалгаа хийжээ. Тэдний үзэж буйгаар худалдааны төв, хэвлэлийн газрын ажилтнууд, даатгалын компанийн зөвлөх мөн цэвэрлэгч, зочин угтагч, маникюр, педикюрын мэргэжилтэн, хими цэвэрлэгээ, хувцас угаалгын газрын ажилтан гэх зэрэг цалин багатай ажлын байрууд устан үгүй болох ирмэг дээр тулаад байгаа аж.

Харин физикч, инженер, төрөл бүрийн салбарын эмч нар гэх зэрэг шинжлэх ухааны зэрэг хамгаалдаг мэргэжлүүд устаж үгүй болох эрсдэл нь хамгийн бага гэнэ.

Мөн Оксфордын их сургуулийн судлаачид АНУ-ын ажлын байрны ойролцоогоор тал хувь нь устан үгүй болох эрсдэлийн бүсэд оршиж байгаа гэж таамаглажээ. Түүнчлэн Их Британи дахь автомат технологийн хөгжил 15 сая ажлын байрыг үгүй болгох магадлалтай гэж Английн банк үзэж байна. Ихэвчлэн үйлчилгээний салбарт маш том өөрчлөлтүүд орно гэж тэд нэмж мэдэгдсэн юм.

цааш үзэх