Хайх

Бюрогийн сонголт: Оюутнуудад ямар зөөврийн компьютер хамгийн тохиромжтой вэ?

Бюрогийн сонголт: Оюутнуудад ямар зөөврийн компьютер хамгийн тохиромжтой вэ?

Мэргэжлийн онцлогт тохируулан сонгох нь

Text: Buro.Mongolia


Шинэ зөөврийн компьютер худалдан авахаар төлөвлөсөн оюутнууд түр анхаарлаа хандуулаарай. Бид хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан ямар нөүтбүүк худалдан авбал тохиромжтой талаар судалгаа хийсэн бөгөөд ингэхдээ мэргэжлийн онцлогт тааруулан сонгох нь хамгийн ухаалаг шийдвэр болохыг олж мэдсэн юм. Учир нь архитектур, инженерийн мэргэжлээр суралцагчдад өндөр үзүүлэлт зайлшгүй шаардлагатай бол бизнесийн ангийнханд энэ нь тийм ч их хэрэг болдоггүй. Ингээд салбар салбарын оюутнуудад тохирох зөөврийн компьютеруудыг нэрлэж байна.

Шинжлэх ухааны ангийн оюутнуудад

Шинжлэх ухааны мэргэжлээр суралцагч оюутнуудад Dell брэндийн XPS 13 загварын хүчирхэг нөүтбүүкийг санал болгож байна. Dell XPS 13 загвар 2018 онд шинэчлэгдэн гарахдаа 8-р үеийн i7 процессортой болсон ба загварын хувьд илүү нимгэхэн болжээ. Бараг хүрээгүй шахам 13 инчийн дэлгэц нь график мэдээлэл, судалгаа зэргийг харахад нүдэнд саад болохгүй байдлаар загварчлагдсан байна. Түүнчлэн цайвар өнгийн загвар шинээр нэмэгджээ.

Давуу тал: Цэмцгэр дизайн, ачаалах чадвар сайн, хурдтай
Сул тал: Камерын байрлал маш буруу газар буюу keyboard ба дэлгэц хоёрын голд байрласан
Үзүүлэлт: 8-р үеийн i7 CPU, 16GB RAM, 3200 x 1800, 13 инчийн мэдрэгчтэй дэлгэц
Дундаж үнэ: 2,400,000₮

Архитектур, инженерийн ангийн оюутнуудад

Бюрогийн сонголт: Оюутнуудад ямар зөөврийн компьютер хамгийн тохиромжтой вэ? (фото 1)

CAD болон 3D программууд дээр төвөггүй ажиллах зөөврийн компьютераар Dell брэндийн Precision 5520 Workstation загварыг сонгосон юм. 15 инчийн дэлгэцтэй, нэг см-ийн зузаан энэхүү нөүтбүүк "Хүчирхэг компьютер үзэмжгүй байдаг" гэх ойлголтыг эвдсэн гэж ойлгож болно. 7-р үеийн Xeon процессор, Nvidia Quadro график карттайгаас гадна цэнэгээ 12 цаг барих хүчин чадалтай.

Давуу тал: Бат бөх, цэнэг барих чадвар сайн, өндөр үзүүлэлттэй
Сул тал:  Камерын байрлал маш буруу газар буюу keyboard ба дэлгэц хоёрын голд байрласан
Үзүүлэлт: i7 CPU, Nvidia Quadro график карт, 15 инчийн 1080p нягтралтай дэлгэц
Дундаж үнэ: 3,360,000₮

Урлаг, дизайны ангийн оюутнуудад

Урлаг, дизайны оюутнуудад хамгийн тохирох зөөврийн компьютераар Apple MacBook Pro загварыг нэрлэж болох ч Нuawei брэндийн MateBook X Pro загвар хүчин чадал болоод дизайны хувьд тун ойролцоо. MateBook X Pro загварын хамгийн онцлох зүйл нь дэлгэц юм. 3:2 хэмжээ бүхий мэдрэгчтэй дэлгэц нь RGB өнгийг 124 дахин илүү боловсруулдаг.

Давуу тал: Өндөр үзүүлэлттэй дэлгэц, keyboard болон touchpad хэрэглэхэд маш эвтэйхэн, нимгэхэн, цэмцгэр дизайн, цэнэг барих чадвар сайн
Сул тал: Монголын нөхцөлд олдоц бага
Үзүүлэлт: i7 CPU, 3K нарийвчлалтай дэлгэц, Nvidia MX150 график карт
Дундаж үнэ: 2,900,000₮

Бизнесийн ангийн оюутнуудад

Хэрэв та бизнесийн ангийн оюутан бол өндөр хүчин чадалтай процессор танд тийм ч шаардлагатай биш болов уу. Харин багтаамж сайтай, авч явахад авсаархан, хамгийн гол нь цэнэг барих чадвар сайн компьютер сонгохыг санал болгож байна. Lenovo брэндийн ThinkPad X1 Carbon загварын нөүтбүүк дээрх шаардлагуудыг хангахын зэрэгцээ нугардаг дэлгэц дизайныг нь улам анхаарал татам болгожээ.

Давуу тал: Цэнэг барих чадвар сайн, маш нимгэхэн
Сул тал: Дуу ялгаруулалт сул
Үзүүлэлт: i7 CPU, 14 инчийн 1080 нягтралтай дэлгэц, 1TB хатуу диск
Дундаж үнэ: 3,600,000₮

График дизайн, анимейшний ангийн оюутнуудад

Өндөр үзүүлэлт, 15.4 инч бүхий онцгой дэлгэц, том хэмжээтэй trackpad, чанартай дуугаралт гээд дизайнер, анимейтерүүдэд хэрэгтэй бүхнийг цогцлоосон MacBook Pro 15" нь харьцангуй өндөр үнэтэй ч бүтээлч төрлийн ажилд хамгийн тохиромжтой сонголт юм. Түүнчлэн OLED технологи бүхий Touch Bar-ын тусламжтайгаар дизайны программ дээр илүү хялбар байдлаар ажиллах боломжтой. Учир нь ямар програм дээр ажиллаж байгаагаас хамааран Touch Bar дээрх удирдлага өөрчлөгдөж байх юм.

Давуу тал: Цэнэг барих чадвар сайн, нэмэлт Touch Bar, хурууны хээ унших технологи
Сул тал: Хурдан халдаг, Type-A USB оролтгүй
Үзүүлэлт: i7 CPU, Radeon Pro 560 график карт, 1TB хатуу диск, 15 инчийн дэлгэц
Дундаж үнэ: 5,800,00₮

цааш үзэх