Хайх

Бюрогийн сонголт: Сайн дадал зуршил эзэмшихэд тань туслах 3 апп

Бюрогийн сонголт: Сайн дадал зуршил эзэмшихэд тань туслах 3 апп

Text: Бюро 24/7


Дадал зуршил гэж юу вэ? Шүд угаах, нүүрээ цэвэрлэх зэрэг бидний өдөр тутамдаа төлөвлөхгүйгээр хийдэг зүйлсийг дадал зуршил хэмээн нэрлэдэг бөгөөд эдгээр дадал зуршил нь эрүүл оршин тогтнох, амжилттай байхын үндэс болдог. Тэгвэл хэрхэн сайн дадал эзэмшиж, муу зуршлаасаа ангижрах вэ? Завгүй амьдралын хэв маяг ноёрхсон өнөө үед бид ухаалаг утасныхаа тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд та бүхэндээ хэрэглэхэд хамгийн хялбар, үнэгүй 3 төрлийн аппыг танилцуулахаар бэлдлээ.


Habit List

Бюрогийн сонголт: Сайн дадал зуршил эзэмшихэд тань туслах 3 апп (фото 1)

Хэрэглэхэд маш энгийн бүтэц зохион байгуулалттай Habit List апп нь ижил төрлийн аппликейшн дундаас хамгийн шилдэгт тооцогддог. Эзэмшихийг хүсч буй дадал зуршлуудаа жагсаан нэрлэж, ангилахын зэрэгцээ долоо хоног болон сарын хугацаанд гаргасан үр дүнтэйгээ график хэлбэрээр танилцан дүгнэлт хийх боломжтой.

Done

Бюрогийн сонголт: Сайн дадал зуршил эзэмшихэд тань туслах 3 апп (фото 2)

Done аппын доторх дизайн нь маш өнгөлөг тул хэрэглэх үед тоглоом тоглож буй мэдрэмж төрүүлж ч магадгүй. Нэмэлт боломжуудаар дүүрэн энэхүү аппыг амьдралын дасгалжуулагчтай зүйрлэж болох юм. Тухайлбал муу болон сайн дадал зуршлаа ялгах, бүтээлч нэгэн болоход ямар зуршил хэрэгтэй вэ зэрэг нэмэлт зөвлөгөөг авах боломжтой.

Sessions

Бюрогийн сонголт: Сайн дадал зуршил эзэмшихэд тань туслах 3 апп (фото 3)

Ном унших, дасгал сургуулилт ба бясалгал хийх гэх зэрэг урт хугацаа шаардагддаг дадал зуршлууддаа анхаарал хандуулахыг хүсч байвал Sessions аппыг татаарай. Минимал дизайнтай Sessions апп нь сануулах горим, дадал зуршлаа ангилах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй.

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх