Хайх

Дэлхийн анхны артист робот бие даасан үзэсгэлэнгээ гаргана

Дэлхийн анхны артист робот бие даасан үзэсгэлэнгээ гаргана

Хүн ба технологийн харилцаа холбоог харуулсан үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Дэлхийн анхны уран бүтээлч робот Ай-Да ирэх зургаадугаар сард "Unsecured Futures" хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар боллоо. Энэхүү үзэсгэлэндээ хүн ба технологийн харилцан холбоог харуулсан абстракт уран зураг, уран баримал, видео бичлэг зэргийг дэлгэхээр болжээ.

Оксфордын Их Сургуулийн доктор, профессоруудын зохион бүтээсэн уран бүтээлч робот Ай-Да нь харсан зүйлсээ боловсруулан уран бүтээл болгон гаргадаг буюу нэг үгээр бол яг л хүнтэй ижил арга барилаар ажилладаг байна. Ай-Дагийн бүтээлүүд урлаг сонирхогч, галерейн кураторуудын дунд аль хэдийнэ нэрд гараад эхэлсэн ба тэрээр урлагийн бүтээлээрээ дамжуулан нийт нэг сая фунтийн орлогыг олжээ.

"Бид Ай-Дaгийн уран бүтээлтэй танилцаж, түүнийг сонсоход бэлэн байна. Түүний урлагийн чадавх, амжилтыг тодорхойлох нь түүнд урам зориг өгөх болно " хэмээн үзэсгэлэнгийн куратор Люси Cил дурдлаа.

Unsecured Futures үзэсгэлэн зургаадугаар сарын 12-30 өдрүүдэд Их Британийн алдарт Aidan Meller галерейд нээгдэхээр болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх