Хайх

Эрүүл мэндээ хянах боломжтой ухаалаг хэрэгслүүд

Эрүүл мэндээ хянах боломжтой ухаалаг хэрэгслүүд

Хяналтыг гартаа ав

Text: Buro.Mongolia


Ухаалаг утастай нэгдсэн шилдэг зөвлөхүүдэд ганцхан удаа цалин тавиад л насан туршдаа өөртөө ажиллуулж болно

Лапка - Орчноо танин мэдэхүй

Сан Франциско хотод төвтэй Лапка компани таны эрүүл мэндийг хянах үүрэгтэй ухаалаг хэрэгслүүдийг зохион бүтээсэн байна. Лапкагийн бүтээлч захирал Вадик Мармеладов "Лапка бол яг л сахиус шиг. Та эрүүл мэндээ түүнд даатгахад харамсахгүй" гэжээ. 220 ам.долларын үнэтэй иж бүрдэл энэхүү төхөөрөмж нь цацраг идэвхит туяа, цахилгаан соронзон орны долгион, агаарын чийгшил ба дулааны хэмийг тодорхойлж бас таны идэж буй хүнсийг органик эсэхийг шалгах болно. Эдгээр нь хэлбэр, дизайны өвөрмөц шийдэлтэй дөрвөн өөр төхөөрөмжөөс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл та хүрээлэн буй орчноо гар утасныхаа тусламжтайгаар бүрэн хянах чадвартай боллоо гэсэн үг. Энэ нь мэдээж таныг эрүүл мэндийн хувьд асуудалд орохоос сэргийлэх ач холбогдолтой. Тухайлбал органик хүнс шалгадаг төхөөрөмжний нэг үзүүрийг алиманд хатгахад тухайн алимыг генийн өөрчлөлттэй юу үгүй юу гэдгийг хэлээд өгнө. Лапка компани тун удахгүй дараагийн бүтээл болох агаарын бохирдол шалгах төхөөрөмжөө гаргахаар шургуу ажиллаж байна.

Эрүүл мэндээ хянах боломжтой ухаалаг хэрэгслүүд (фото 1)

Bellabeat Leaf - Ухаалаг гоёл

Гормоны өөрчлөлт эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлдэг билээ. Тэгвэл Leaf буюу Навч нэртэй уг төхөөрөмжийг үл зурагдах ганга модтой хослуулан хийсэн бөгөөд ухаалаг утсан дээрх апптайгаа холбогдон биометрик дата сан үүсгэнэ. Тухайн санд байршсан сарын тэмдэгийн мөчлөгийн мэдээлэлд тулгуурлан зөвхөн танд зориулсан дасгал сургуулилт болон өөр тохиромжтой зөвөлгөөнүүдийг тэр санал болгоно. Leaf гэх энэ ухаалаг гоёлыг бугуйвч эсвэл хүзүүний зүүлт гээд өөрийн таашаалдаа нийцүүлэн ашиглаж болдог. Bellabeat компани эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг өөрчлөх өөр олон гоёл бүтээх төслүүд хэрэгжүүлж байгаа.

Эрүүл мэндээ хянах боломжтой ухаалаг хэрэгслүүд (фото 2)

Theranos- Халаасан дахь лаборатори

Нэгэн гайхалтай санаа Элизабет Холмесийг хожмын хамгийн залуу тэрбумтан бүсгүй болгоход хүргэжээ. Түүний 2003 онд байгуулсан эрүүл мэндийн технологийн компани нь уламжлалт цусны шинжилгээ авах технологийг шинэ түвшинд авчирсан бөгөөд заавал эмнэлэг явалгүйгээр шинжилгээ өгөх боломжтой бичил төхөөрөмж зохион бүтээсэн билээ. 1.29 см урттай уг төхөөрөмжөөр эрхий хуруугаа хатгахад хэдхэн хором зарцуулагдах ба ганцхан дусал цус таны эрүүл мэндийн тухай бүхнийг хэлнэ. Харин шинжилгээг АНУ-ын өнцөг булан бүрт байрлах Walgreens сүлжээ болон өөрсдийн Theranos эрүүл мэндийн төвүүд хүлээн авч маш хурдан хугацаанд хариуг мэдээллэдэг нь үнэхээр гайхалтай.

Эрүүл мэндээ хянах боломжтой ухаалаг хэрэгслүүд (фото 3)

цааш үзэх