Хайх

Facebook бидний нүдийг нээнэ

Facebook бидний нүдийг нээнэ

Хиймэл оюун ухааны тусламжтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээ саяхан нэгэн шинэ судалгаа хийж, үр дүнг нь цахим ертөнцөд нийтэлжээ. Уг судалгаанд тус олон нийтийн сүлжээ хиймэл оюун ухаан ашиглан хүмүүсийн амжилтгүй зургуудыг засч янзлах боломжтой талаар хэлэлцсэн гэдгийг The Verge мэдэгдэж байна.

Мэдээж хэрэг одоо улаан нүд, үрчлээ зэргийг арилгаж, өө сэв дардаг үйлдлүүдтэй, зураг засахад зориулсан олон төрлийн программ танилцуулагдсан байгааг хүн бүр мэдэж байгаа биз ээ. Гэхдээ ирээдүйд шинэ технологийн тусламжтайгаар нүдээ анивчсан зургийг засварлаж болно гэдгийг Facebook онцолж байна.

Facebook бидний нүдийг нээнэ (фото 1)

Үүний тулд хиймэл оюун ухаан эхлээд нүдээ аньсан хүний хөргүүдийг судлах хэрэгтэй аж. Хэдийгээр хиймэл оюун ухаан нүдний шилтэй эсвэл урт чёлкатай хүний зургийг засварлахад асуудалтай тулгарах ч ихэнх тохиолдолд аньсан нүдийг нээж чадна гэжээ.

Одоогийн байдлаар Facebook олон нийтийн сүлжээ GAN гэх технологи ашиглан виртуал модель бүтээж, видеонд дүрслэгдсэн цаг агаарын байдлыг өөрчилж чадаж байгаа билээ. Тэгэхээр тэдний хувьд зурган дээр хүмүүсийн анивчсан нүдийг нээх нь тийм ч хэцүү ажил биш бололтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх